Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлт өгчээ
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар хуулийн байгууллагад нэгэн хүсэлт хүргүүлжээ.
Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа зарим хэргийг нуун далдалсан байж магадгүй гэж үзсэн байна.
Энэ талаар З.Баянсэлэнгэ “Ц.Нямдорж гишүүн сайд байхдаа хэрэг нуусан, дарагдуулсан байж болох хэд, хэдэн сэжиг бий. Үүний нэгэн жишээ нь МИАТ-ийн гэх хэрэг. Энэ мэт олон хэргийг замхаруулсан байх гээд хуулийн байгууллагуудад шалгуулахаар хүсэлт өгч байна” гэв.
Энэ нь Ц.Нямдорж гишүүнийг АТГ-д шалгуулахаар өгсөн анхны тохиолдол биш юм. Өмнө нь Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүд “Ц.Нямдорж нь сайдын албаа ашиглан аймгийн Засаг дарга нарын хэргийг замхаруулсан. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” хэмээн мэдэгдэж шалгуулахыг хүсч байсан юм.
Ц.Батболд /ЗУУНЫ МЭДЭЭ /
URL: