Дэлхийд хосгүй түвд номуудыг бүртгэлд оруулж байна

da974d8033c96f020eb778a7edc59549_LШИНЭ ДЕЛИ. Монголын Үндэсний төв номын сан бол дэлхийн өөр хаана ч байхгүй, Түвдийн бурхны шашны ном дагнасан томоохон цуглуулгатай газар юм. XVIII, XIX, XX зуунд хэвлэгдсэн, одоо хэр нь бүртгэлийн нэгдсэн санд ороогүй, дэлхий дахин бараг мэдэхгүй номын цуглуулга тэнд байдаг.

1999 оноос хойш Монголд хэрэгжиж буй “Азийн сонгодог бүтээлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийн хүрээнд Зөвлөлтийн эрин үе төгссөнөөс хойш эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж буй, одоо ч ил гаргаагүй энэ онцгой цуглуулгыг эмх цэгцэд оруулж, бүртгэж, тоон хэлбэрээр хадгалан үлдээхийг зорьж байна.
Энэ ажил санхүүгийн хямралын улмаас хоёр жил зогсоод байсан юм. Тус номын сангийн албан хаагчид, операторуудын цалингийн доод хэмжээ нэмэгдэж, инцляц өссөний улмаас төслийн өртөг нэлээд их хэмжээгээр нэмэгдээд байгаа юм.
“Азийн сонгодог бүтээлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл”-ийнхөн болон тус багийг үнэнчээр дэмжигчид уг чухал төслийг дахин эхлүүлж, зургаан хүнийг цалинжуулж байна.
800 мянгаас нэг сая орчим гарчиг бүхий уг цуглуулгыг бүхэлд нь тоон хэлбэрт оруулж, ангилах уг төслийн нийт өртөг нь 1,1 сая доллар бөгөөд энэ ажилд гурав гаруй жил шаардлагатай аж.
Монголын соёлын өвийн чухал дурсгалуудыг хадгалан үлдээсэн уг цуглуулгыг бүхэлд нь бүртгэлийн нэгдсэн санд оруулж, нийт хүн төрөлхтөнд түгээх нь маш чухал алхам юм.

Г.Доржханд

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих