Энэ сард хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулав
Энэ сард үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байгаа тул иргэд малчид, тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд цаг агаарын мэдээг тогтмол анхаарч ажил төрлөө зөв зохицуулахыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.
Ялангуяа ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан, сурагчид аялал зугаалга, баяр амралт, тэмцээн уралдаан зэрэг арга хэмжээнд оролцохдоо эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчийн хараа хяналтын дор тэмдэглэн өнгөрүүлж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын “Дугана хад” хэмээх газар нойтон цас орж автозамын зорчих хэсгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 40 гаруй автомашин цасанд суусныг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 40 дүгээр анги, Төв аймгийн Баянчандмань сум дахь Замын хөдөлгөөний хяналтын хэлтэстэй хамтран ажиллаж зам чөлөөлсөн аж.
Б.Туул
МОНЦАМЭ
URL: