С.Бямбацогтын гоншгонол
2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед МАН-ын бүлгээс алдарт эхийн нэгдүгээр одонтой эхчүүдэд нэг сая, хоёрт 500 мянган төгрөг өгнө гэж хууль санаачилж байжээ. Мөн гурваас дээш хүүхэд өсгөж, хүмүүжилж байгаа эхэд сар бүр урамшуулах олгох асуудлыг УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдээд явж байсан байна.
Гэвч тэр үед АН-ынхан энэ асуудлаар завсарлага авч “Энэ хуулийг хэлэлцэхгүй, ийм асуудал ярих болоогүй. Тэгээд ч Монгол Улсын төсөв мөнгө хүрэлцэхгүй” гэдэг байдлаар гацааж байжээ. Гэтэл өнөөдөр “Хэлэлцье гэж байгаа нь шударга биш байна” хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт уйлан дуулсаар явна.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр саяхан болж өнгөрсөн. Энэ үеэр хүүхдэд олгож байгаа мөнгөний асуудал, хүүхдээ өсгөж байгаа ээжүүдэд урамшуулал олгох хуулийн төсөл боловсруулж байгаа талаар АН-ын эмэгтэй гишүүд нэлээд ярьсан. Мөн Ерөнхийлөгч алдарт эхийн нэг, хоёрдугаар одон гардуулсан. Тэгвэл үүнтэй холбогдуулж МАН-ын зүгээс “Урьд өмнө нь хийж, хэрэгжүүлж байсан бодлогоо ярих ёстой. Яагаад гэвэл энэ асуудлыг хэзээ ч, хэн ч хийж байгаагүй юм шиг ингэж болохгүй. Тэр үед одоогийн эрх барьж байгаа АН яаж хандаж байснаа мэдэхгүй юм шиг ярьж байгаа нь шударга уу” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.
Монголкомментс
URL: