Сүхбаатарын талбайг цэцгэн мандлаар гоёж байна
Нийслэл хотыг ногоон байгууламжаар чимэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Соёолж” төвд захиалан хийлгэсэн цэцгэн мандлаар Сүхбаатарын талбайг гоёж байна.
Зөвхөн Сүхбаатарын хөшөөг тойруулах бус гэрлийн шонд хүртэл цэцгийн мандал бий болгож байгаа юм. Энэ удаад хөрсөнд нь суулгахгүйгээр тусгай вар, савтай нь байрлуулж байна.
Учир нь хүчтэй салхи салхилж, хүйтэрсэн үед дулаан газар зөөвөрлөн хамгаалж, төсвөө хэмнэх зорилготой юм. Цаашид нийслэл хотод ногоон байгууламж байгуулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: