Уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ
Тайваний хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслөө танилцуулав. Төслийн хүрээнд уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийж туслах зорилготой аж. Тус төслийн ажилтан Ли Хуй Пин “Манай энэ удаагийн төсөл “Хязгаар нутгийн инээмсэглэл” гэдэг төсөл байгаа юм. Энэхүү төслийг гурван жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уруул тагнайн эмгэгтэй хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг. Урьд нь бид энэ төрлийн эмгэгтэй хүүхдүүдэд чиглэгдсэн эмчилгээнд орж чадахгүй байсан. Энэ үеэс л хэрхэн туслах талаар хэлэлцэж эхэлсэн. Тэгээд өөрийн талын эмчтэйгээ ярилцаад залуу эмч нараа Тайваньд энэ чиглэлээр суралцуулж, залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн. Энэ жилээс бид чих, хамар хоолойн эмч нартай хамтран ажилладаг болсон. Монголд энэ чиглэлийн эмгэгтэй 200 гаруй хүүхдэд эмчилгээ хийлээ. Төслийн явцад бид ярилцаж байгаад 10 жилийн хугацаанд Монголын уруул тагнайн эмгэгтэй бүх хүүхдүүдэд хүрч ажиллаж чадна гэсэн судалгааг гаргаад байгаа” гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: