Татварын мөнгийг танигдахгүй болтол нь танасан дарга нарын хэрэг юу болов
Та бидний татварын мөнгийг танигдахгүй болтол нь танасан дарга нарын хэрэг дарагдав уу. Эсвэл энд тэндээс хамсаатнуудыг нь хайж хавтаст хэрэг зузаарч байна уу. Ямартай ч энэ хэргийг шалгаж байгаа гэхээс цаашгүй мэдээлэл нийгэмд бий. Үндэсний татварын ерөнхий газрын экс удирдлагууд азгүйдээ биш, авлигыг өөгшүүлсэндээ “аавын хаалга” татсан. Товчхондоо, тус газарт бугшсан идээ бээр хагарч, эрчимт эмчилгээнд орсон гэхтэй утга нэг. Иргэдийн хөлс хүчээ шавхан байж олсон мөнгийг татвар нэрийдлээр хурааж, улмаар 17 тэрбум төгрөгийг халаасласан дарга нарын гар, хөл болсон компаниуд байх нь дамжиггүй. Эдгээр компаниуд илчлэгдвэл татварын мөнгөнөөс зугтаж байсан авлигачид тодорно.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эл хэрэгт барилга, уул уурхайн компаниуд сэжигтэй гэх. Ээдрээтэй эл хэргийг шалгахад хугацаа шаардлагатайг албаныхан дуулгаж буй. Учир нь данснаас данс, дотоодоос гадаад руу гээд хэдэн тэрбумаар тоологдох мөнгөний урсгал хаана боомилогдов. Үүнийг шалгахад цаг хугацаа болоод бусад хань хамсаатнууд нь шаардлагатай. 17 тэрбум гэдэг их мөнгө. Ийм хэмжээний мөнгийг эдгээр дарга нар идээд ч барахгүй. Нэг өрхийн жилийн хэрэгцээ байтугай нэг сумын жилийн хэрэглээнээс хэтэрсэн мөнгийг Татварын ерөнхий газрын удирдлагууд завшсан. Энэ мөнгө хэний халаасанд шургалж, аль банкны авдарт хадгалагдсан вэ.
Авлигатай тэмцэх газарт Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, Улсын төсөв орлогын хяналтын газрын Судалгаа үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, татварын байцаагч О.Бямбасүрэн нар шалгагдаж улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Сэжигтэн Д.Энхбат болон түүний эхнэрийнх нь нэр дээр байсан данснаас их хэмжээний мөнгө илэрснээс хамаг хэрэг мандсан. Эдгээр хамсаатнууд аж ахуйн нэгж байгууллагыг татвараас хөнгөлж оронд нь олз хайдаг байж. Улмаар үгсэн тохирч нэг нэгнийхээ данс руу “хулгай”-гаар зувчуулдаг болохыг хуулийнхан тогтоосон гэнэ.
Ноён
URL: