Эрэн сурвалжлагдаж байсан Солонгосын иргэн машины багажинд нуугдаж хил нэвтрэх гээд баригдлаа
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх автозамын шалгах нэвтрүүлэх боомтоор хил зөрчихийг завдсан үйлдлийг хилчид илрүүллээ. БНСУ-ын хорих ангиас оргосон ялтан хэдэн сарын өмнө БНХАУ руу нэвтэрсэн байдаг. Тус улсын цагаачлалын албаны цагдаа нар БНСУ-ын иргэнийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээллийг ХХЕГ, ГИХАЭГ-т мэдэгдээд байжээ.
Гэтэл оргодол өнгөрсөн баасан гаригт манай улсын хилээр нэвтрэх гэж байгаад хилчдэд баригдсан байна. Түүнийг хилээр нэвтрэхэд нь монгол жолооч тусалсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Монгол жолооч түүнийг машиныхаа арын багаажинд нуусан байжээ. Оргодол ялтан Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор орох үедээ амьсгал нь боогдож, багаажийг балбаснаар хилчид нуугдаж байсныг нь мэдсэн байна. Хоригдлыг баривчилж, жолоочийг нь саатуулаад байгаа юм ажээ.
URL: