МАК-ын захирал Б.Нямтайширын хүү тэрбумаар үнэлэгдэх 7 машинтай
МАК-ын захирал Б.Нямтайширын хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 7 машинтай хэмээн бүртгүүлсэн байдаг. Түүний 7 машин нийтдээ 951 сая төгрөгийн үнэтэй буюу бараг л тэрбум төгрөгт шүргэж байгаа аж. Ямартай ч хөрөнгөтэй эрийн улс төрч хүүгийн сонголтыг харвал Mercedes benz-ийн “улаан фанат” гэж болохоор юм. Тэрээр эдэлж хэрэглэдэг 5 төмөр хүлэгтэй бөгөөд үүнд: Mercedes benz G55AMG-1, Mercedes benz G300-2, Mercedes benz-1, Mercedesbenz G500-1, Toyota-Land Cruiser 200-1, Lexus- 570-1 гэсэн тэрбумаар үнэлэгдэх таван төрлийн долоон машинтай гэнэ.
shock.mn
|
URL: