Ц.Элбэгдорж: Би Ерөнхий сайдад Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчил, шалгуул гэж хэлсэн
Өчигдөр гэнэтхэн л ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн хэвлэлийн бага хурал зарлав. Яаран сандран хэвлэлийн бага хурал зарласны учиг орой нь тайлагдлаа. Түүний талаар Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж хэвлэлд ярилцлага өгсөн байна. Үүнийг нь сонссон залуухан дарга Г.Дэнзэн Ерөнхийлөгчийн яриа орой телевизээр гарахаас өмнө өрсөж байр сууриа илэрхийлэхээр яаран сандран зүтгэсэн нь ийм учиртай байжээ.
17 тэрбумын тендерээс болж бүх залуучуудын анхаарлыг татсан Г.Дэнзэн даргын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизэд ярилцлага өгөхдөө “Би Ерөнхий сайдад хэлсэн. Ер нь энэ Г.Дэнзэн гэдэг хүнээ ажлаас нь өөрчил. Шалгуул гэж хэлсэн” хэмээн тайлбар хийсэн юм. Улсын Ерөнхийлөгч ийм үүрэг даалгавар өгөөд байхад Ерөнхий сайд ямар арга хэмжээ авахыг ирэх өдрүүд л харуулна даа. Хүлээж л сууя.
http://www.mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9024
URL: