Гадаадад байгаа иргэдийг бүртгэжээ

imagesГадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Комисс  гадаад улсад байгаа иргэдийн бүртгэлийг  нэгтгэн улсын бүртгэлийн асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны байгууллагад ирүүлжээ.

Гадаад улсад байгаа монгол иргэдийн нэрийн жагсаалтад 6494 иргэн бүртгэгдээд байгаа бөгөөд  энэ тоог үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооноос эрхлэн саналын хуудсыг хэвлүүлж байна.

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, Комиссоор дамжуулан нийт салбар комисст санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлэх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих