”Говь Повер”-ийг нуух ажиллагаа эхэллээ

Сүүлийн хэдэн сар ерөнхий сайд Алтанхуягийн “хүргэн” гэгдэж түүний эгчийн охин Уянгатай суусан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Миний тухай сөрөг мэдээлэл их цацагдаж байна. Надад хууль зөрчсөн зүйл байхгүй. Ш.Солонго гэдэг хүн ажлаас халагдсан нь надтай ямар ч хамааралгүй. Бид хоёрын эрхэлдэг ажил тус тусдаа. Түүнчлэн Тавантолгойгоос 17 тэрбумын тендер авсан зүйл байхгүй. “Говь повер” гэдэг компани байхгүй, хэзээ ч байгаагүй. Намайг энэ их ажлын хажуугаар хэчнээн гүтгэн доромжилсон ч би шантрахгүй ажлаа хийх болно” хэмээсэн байна. Мөн “Эрдэнэс МГЛ”, Төрийн банк, “Эрдэнэс Тавантолгой”, ШУТИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд багтдаг гэдгээ хэлжээ. Энэ нь нэг талаасаа төрийн албан хаагч ямарваа нэгэн давхар ажил эрхлэх хууль эрхзүйн асуудлыг цэцэд тавьж багаа зарим хүмүүст “томоохон өгөөш” болж байгаа бөгөөд хэрвээ үнэхээр тийм компани, түүний эхнэртэй холбоотой нь батлагдвал тэрээр эхнэрээ ч албан тушаалаар сольж мэдэх нөхөр бололтой. Бид энэ талаар тун удахгүй эргэн сурвалжлах болно.

URL:

Сэтгэгдэл бичих