Хар шороо, дайрга, рашаан ашиглах төлбөрийг шинэчлэн тогтоолоо
НИТХ-ын 05 сарын 31-ний ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хараа шороо, дайрга, рашаан ашиглах төлбөр тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. 1998-2011 оны хооронд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар жил бүр 5000-8000 шоометр хар шороог олборлох зөвшөөрлийг 400 төгрөгийн (1шоометр) төлбөртэйгээр олгон ашиглуулж байжээ. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн Улаанбаатар хотын инфляцийн өсөлт сүүлийн 8 жилийн дүнгээр инфляци 4,74-30,35%-аар өссөн байгаа нь хар шороо ашигласны төлбөрийг 908,5 төгрөгөөр болж байгаа бөгөөд хот цэцэрлэгжүүлэлтэнд шаардагдах хар шорооны хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа тул хар шороо ашигласны төлбөрийг 1шоометрт 1000 төгрөгөөр тогтоох, 1998-2011 оны хооронд авто замын зориулалтаар дайрга олборлох зөвшөөрлийг 200 төгрөгийн (1шоометр) төлбөртэйгээр олгон ашиглуулж байсныг 500 төгрөг болгох, НИТХТэргүүлэгчдийн 1998 оны 29-р тогтоолын 4 дүгээр хавсралтаар 1 хүн хоногт 40 төгрөгөөр бодоход жилд 5’110’000 төгрөгийг төлдөг байсан төлбөрийг 1 хүн хоногт 400 төгрөг төлөхөөр өөрчлөх санал оруулсан юм.
Дээрхи өөрчлөгдөх төлбөр нь зах зээлийн үнэд нөлөөлөх боломжгүйгээс гадна нийслэлийн төсөвт төвлөрөх мөнгөн дүнг нэмэгдүүлж, дайрга, хар шорооны дутагдлыг давхар шийдвэрлэнэ гэж төлөвлөжээ. НИТХ-ын төлөөлөгчид уг асуудлыг дэмжиснээр хар шороо, дайрга, рашаан ашиглах төлбөрийг шинэлчлэн тогтоолоо
URL: