Сирийн асуудал Орос Европын дээд форумын гол сэдэв болно
Орос-Европийн дээд форум 3-4-ний өдрүүдэд Оросын Екатеринбургт болно. Сирийн хямралын асуудал энэ удаагийн дээд форумын гол хэлэлцэх сэдэв юм. Харилцан визгүй зорчих, үндсэн гэрээний шинэ хэлэлцээ зэрэг асуудлаар Орос Европийн тал чухал үр дүнд хүрэхэд бэрхшээлтэй гэж зарим мэргэжилтэн үзэж байна.
Оросын эдийн засгийн дээд зэргийн сургуулийн Европ Олон улс судлалын төвийн орлогч дарга Дмитрий Суслов хэлэхдээ, саяхан Европийн холбоо зэвсэг тээвэрлэхийг цуцлах тогтоолыг “үндсэнд” нь болиулсан нөхцөлд, уг хурлаар Сирийн байдлыг голлон хэлэлцэх болно. Европийн холбооны шийдвэр нь Сирийн зэвсэгт мөргөлдөөнийг улам хурцдуулж, бүс нутгийн байдлыг хүндрүүлж, удалгүй болох Сирийн асуудлаарх олон улсын хурлыг нурааж байна, Сирийн асуудалд Европийн холбоо байр сууриа өөрчлөх боломжгүй гэж Орос улс онцлох болно гэжээ.
/Анар/
CHINA RADIO
URL: