МАХН-ын гишүүд дэмжигчид Б.Бат-Эрдэнийг дэмжиж байна

gavaa_bayrsainh.

МАХН-ын Бага Чуулганы гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Гаваагийн Баярсайхан.

-Танай МАХН-ынг Бага Чуулганы 9 дүгээр хуралдаан нилээд маргалдсан, бас нударга зөрүүлсэн хурал болсон гэл үү?

Нэг талд нь шударга, үнэнийг баримталдаг зарчимтай хэсэг, нөгөө талд нь худал дүртэй, хөгийн долдой нар байхлаар эсрэг тэсрэг маргаан болно. Гэхдээ арай ч нударга зөрөлдсөн асуудал болоогүй ээ.

МАХН-ын гишүүдтэй уулзаж байхад саяхан болж өнгөрсөн Бага Чуулганы хурлыг хачин хурал болсон гэх юм?

Хачин нь сая ч болоод байгаа юм биш л дээ. Өмнөх бага чуулганы хуралдаанууд ч гэсэн иймэрхүү хурлууд болоод өнгөрсөн.

Яагаад тэр билээ, гол нь юунаас болдог юм бол?

1-рт: Эхлээд хуралд ирвэл зохих гишүүдээс ирсэн нь төд, хурлын ирц тэдэн хувьтай байна, хурлаа явуулах уу, үгүй юу, хурлын тэргүүлэгчдийг хэдэн хүнээр, хэн хэнээр сонгох вэ гэхчилэн заалнаасаа санал авч, ил санал явуулаад олонхын саналаар хурлаа даргалах хүмүүсийг шийдэх ёстой. Ер нь аливаа хурал эмх цэгцтэй эхлэж, цэгцтэй явагдаж байх учиртай. Гэтэл тэр нь байдаггүй. Цуглаан шиг юм болдог.

2-рт: Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба гэдэг энэ хоёр хүн намын ч төрийн ч ажлын ямарч чадвар чадамж байхгүй, зүгээр л нэг наймаа хийгээд явж байхдаа таарсан наймаачид л юм билээ. Нийслэл, Аймаг, Дүүргийнхээ мянгат зуутын парга нарыг, бас гишүүдийг удаа дараа хуурч мэхэлсээр байгаад бүр нэр нүүргүй болчихсон хүмүүс юм. Ямартаа л бүсүүдийн төв дээр оччихоод байхад нь аймгуудын МАХН-ын гишүүдээс аймаг аймгаараа тус тусдаа уулзалт хийж аймаг дахь боловсон хүчний асуудлаа ярилцъя гэж санал тавиад байхад нь: бид аймгийн захиргаан дээр, аймгийн эрүүл мэндийн газар дээр уулзалттай байна гэхчилэн журмынхаа нөхдийг хуурч мэхлэн дөлж бултаад, тэр чигтээ хот хүрээ рүү зугтаагаад явчихаж байх жишээтэй.

3-рт: Нийслэл хот, аймаг орон нутгаас МАХН-ын Бага Чуулганы гишүүдийг ирүүлчихээд ямар асуудлаар хэлэлцэж ярилцхаа ч мэдэхгүй, хуралдаанаар зайлшгүй хэлэлцэж шийдвэл зохих ийм тийм асуудлуудыг хэлэлцье, хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гээд шударга хэсгийнхнээс санар гаргаад, Засгийн газартай хамтарна гээд та нарын хийчихсэн өнөөх албан ёсны гэрээ, уулзалтын ажлын хэсгийн хөтөлсөн протоколыг чинь үзъе, хаа байна, яагаад Бага Чуулганы хуралдаанд оруулаад хэлэлцүүлээгүй юм гээд шаардахлаар: нүүрээ мэнчийлгэж улайлгаад, элдэв арга заль сүвэгчилээд, булзаж бултаад, аар саархан асуудал хэлэлцсэн болгож хурал хийхчээн аядах гээд байдаг, энэ мэт наймаачид чинь нүүр нүдээ гөлөлзүүлэх ч энүүхэнд дээ.

Саяхан хуралдсан МАХН-ын Бага Чуулганы 9 дүгээр хуралдааны талаар та мэдээлэл хийсэн байна билээ. Түүнийгээ тодруулахгүй юу?

Хурлын ирц дөнгөж дөч гаруйхан хувьтай байсан. МАХН-ын Бага Чуулган 224 гишүүнтэй байдаг юм. Үүнээс хүрэлцэн ирсэн нь 92-хон гишүүн байсан. Чуулганы хуралдаанд оролцох эрхгүй, бараг үзэгдэж харагдаагүй 84 хүнийг Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нар зохион байгуулан авчирч, хуралд суулгаж байгааг тооллогын комиссын нарийн бичгийн даргаар сонгогдсон Хан-Уул дүүргийн МАХН-ын зуутын дарга Н.Сувдаа Бага Чуулганы гишүүдэд шударгаар мэдээллээд, тус комисс-т ажиллаж чадахгүй, ийм шударга бус явдалтай би ерөөсөө эвлэрэхгүй гээд хурлыг тэр дор нь орхиж, түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр Удвалыг тодруулна гээд Г.Шийлэгдамба тооллогын комиссынхноор саналын хуудас тараалгах үеэр тус Бага Чуулганы шударга, зарчимч хэсэгт нь багтаж явдаг 37 орчим гишүүд хурлыг орхин гарч гэр гэрийн зүг явцгаасан.

Тэхлээр манай намын Бага Чуулганы хуралдаан хэдэн хувийн ирцтэй, ямаршуухан нэр дэвшүүлэх ажиллагаа болсоныг ойлгож яюах юмгүй. Ямар юмных нь “Шударга ёс”-ны эвсэл байх вэ дээ. Тэгээд ч эмнэлгийн салбар нь зуун задгай, жаран хагархай, түүнийгээ эмхлэж, цэгцлэх ажил гэдэг чинь өмнө нь овоолгоостой байхад Б.Бат-Эрдэнэ гэж тэр их сайхан хүний саналыг хуваана гээд бусдад өөрсдийгөө худалдчихаад төрийн сонгууль, түмний саналыг үймүүлж, арчаагаа алдсан хөгийн явдал гээчийг жинхэнээр нь үзүүлж, харуулаад явж байх ч гэж дээ.

МАХН-ын МАН-тайгаа харилцаа ямар байгаа гэж та үздэг вэ?

Сайн байх учиртай юм чинь. Яачихсан гэж бид бие биенээсээ цэрвэж, дөлж явах ёстой юм. МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-тай эв найрамдлын золголтыг сар шиний гурванд хоёр талаасаа уулзалдаж хүндэтгэлийн золголт хийсэн шүү дээ. Энэ хоёр нам бол эхлэл, үргэлжлэлийн хэлхээ нь нэг, угшил гарвал нэгтэй, үзэл бодлогоороо нэгтэй, төрсөн ах дүү шиг нам гэж ойлгох учиртай. Бүтэн яблокыг хоёр хуваадаг шиг зориуд хуваагдал болгосноос биш яахын аргагүй л нэг айлын ам бүлүүд мөн ш дээ.

МАХН-ын гишүүд, дэмжигчид, МАХН-ын Бага Чуулганы гишүүд МАН-аас нэр дэмшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг дэмжих болсон эх сурвалжынхаа талаар….?

МАХН-ын Бага Чуулганы 8 дугаар хуралдаан энэ оны 3 дугаар сард болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшүүлж болох хүмүүсээ Аймаг, Нийслэл, Дүүргүүдээр явуулъя, танилцуулъя гээд шударга ёс аяныг зохион байгуулах шийдвэр гаргасан. Тэдэнтэй би зарим бүсийн тулгуур төв, Аймаг, дүүрэгт ажиллахад нь хамт явсан, уулзалтанд нь оролцсон, уулзсан газар болгоны иргэд, сонгогчид, МАХН-ын гишүүд, дэмжигчидийн бараг 90 гаруй хувь нь МАН-тай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг л хатуу даалгаж байсныг хэлэх байна.

МАХН-ын дарга ч МАН-тай хамтарна гэж хэлсэн. МАХН-ын гишүүд, дэмжигчид, иргэд, сонгогчид МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг энэ сонгуульд дэмжих болсоноо эх орны дөрвөн зүг, найман зовхисоос илэрхийлээд байна.

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ-ийг зарим ухвар мөчидхөн хүмүүс бөх гэж ойлгуулах гээд байгаа бололтой юм. Энэ талаар Таны бодол?

Тэгж хэлсэнээр бид яах ёстой болж байна. Хүн мэдлэг боловсрол, ажил мэргэжлийнхээ хажуугаар спортлог, зохиолч, яруу найрагч гэгдээд явж л байдаг шүү дээ. Тэгж яривал Хууль зүйн ухааны доктор, профессор, Гавъяат хуульч, БНМАУ-ын Ерөнхий прокурор, БНМАУ-ын Хурандаа генерал, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд агсан Жарантайн Авхиа гуай БНМАУ-ын начин цолтой бөх хүн байсан. Улсын Арслан Ванчинхүү гуай гэхэд аймгийн дарга, багш захирал, Улсын Арслан Л. Сосорбарам гуай Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуулийн багш, тэнхмийн эрхлэгч гээд төрдөө нэртэй, төртэй зүтгэсэн бөхчүүдийг энэ мэт цааш нь нэрлэе гэвэл зөндөө бий шүү дээ.

МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ бол: Цагдаагийн Академи төгсгсөн, хууль зүйн ухааны магистр, докторант, УИХ-д гурвантаа сонгогдон ажилласан, Төрийн тамгыг арван жил түшилцэж яваа хашир туршлагатай төрийн түшээ болжээ. Улс төрчийн дээд дамжаа гээд хэлчихэд болох байх УИХ буюу улс төрийн Академид 3 дахь удаагаа сонгогдоод ажиллаж байгаа Б.Бат-Эрдэнэ бол тун чиг тулахтай, төрийн хүний ноён нуруутай, Монгол Улсад тэргүүн зэргийн улс төрчийн тоонд зүй ёсоор орно гэж хэлэх байна.

Ярилцлагын сүүлд манай сониноор дамжуулж хэлэх үш танд бий байх?

МАХН-ын гишүүд, дэмжигчид МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг орон даяар дэмжихээ илэрхийлээд байгаа. Монгол Улсын иргэд, сонгогчид та бүхэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиэж, ялалтын төлөө хамтдаа гэж уриалъя.

Танд баярлалаа.
Та бүхэнд амжил хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих