Олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол өгдөг болно

240645751a0b84fb390021Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барив.

Энэхүү хуулийн төсөлд Улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд арслан цолтой бөх 9 давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлвэл улсын даян аварга цол олгох, улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх 2 удаа 8 давж үзүүрлэсэн бол аварга цол олгохоор хуульчлах нь зүйтэй гэж үзжээ. Нөгөө талаар монгол үндэсний бөхийн үе үеийн түүхэнд олон удаа үзүүрлэсэн тохиолдолд аварга цол олгож байсан уламжлал бий.

Мөн спортод чансааны үнэлгээ гол үзүүлэлт болдог болсныг анхаарах цаг болсон. Иймд олон удаа үзүүрлэсэн бөхөд аварга цол олгох зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг боловсрууллаа гэдгийг хууль санаачлагчид хэллээ. Түүнчлэн шинээр олгогдох болсон улсын далай аварга цол чимгийг олгодоггүй болгохоор хуульчлах саналтай байгаагаа тусгажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар монгол үндэсний бөхийн цол, чимгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд нь улам өсөхийн сацуу бөхчүүдийн шударга өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж хууль санаачлагчид үзэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих