О.Ганбатыг ГЕГ-ын даргаар, Л.Баатарыг УБЕГ-ын дэд даргаар томилуулахаар дүгнэлт гаргажээ
Төрийн албаны зөвлөлийн 16 дугаар хуралдаанаар сонгон шалгаруулалтад тэнцсэн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргаар, Л.Баатарыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлжээ.
Мөн УБЕГ-ын Бүртгэлийн хяналт, улсын бүртгэлийн архив, хяналт шинжилгээ, дотоод аудитын асуудал хариуцсан дэд даргаар Р.Даваадорж, Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, үйл ажиллагаа хариуцсан дэд даргаар Ж.Булгантамир нарыг томилуулахаар дүгнэлт гарган санал болсон байна.
Түүнчлэн Ч.Жаргаланг, Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар, Г.Сэргэлэнбатыг, Ажил худалдан авах хэлтсийн даргаар томилуулахаар нэр дэвшүүлжээ.
Монголкомментс
URL: