Ши Жиньпин Тринидад ба Тобагод хийх айлчлалаа эхлүүлэв
Орон нутгийн цагаар 5-р сарын 31-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Испанийн харьяа боомтод хүрэлцэн очиж, Тринидад ба Тобагод хийх төрийн айлчлаа эхлүүлсэн бөгөөд найрамдлаа зузаатган, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр дамжин хоёр орны харилцааг нэн өндөр төвшинд гаргах болно.
Энэ бол Хятад улсын төрийн тэргүүн анх удаа Тринидад ба Тобагод, мөн Англи хэл хэрэглэдэг Карибын бүсэд айлчилж байгаа нь болно.
Эх сурвалжид тэмдэглэснээр, айлчлалын хугацаанд, Ши Жиньпин Тринидад ба Тобаго улсын ерөнхийлөгч Антони Кармонатай уулзан, ерөнхий сайд Камла Персад Биссессартай хэлэлцээ хийх бөгөөд парламентын удирдлагуудтай уулзах болно. Хоёр талаараа бас эдийн засаг, худалдаа, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурна.
Хятадын ГХЯ-ы албан тушаалтан хэлэхдээ, Тринидад ба Тобаго улсад айлчлах үеэр, дарга Ши Жиньпин бас Ангигуа ба Барбүда, Барбадос, Багамын Холбоо, Доминик, Гренад, Гайана, Суринам, Ямайка зэрэг Карибын бүсийн улс орнуудын удирдагчидтай уулзалт хэлэлцээ хийж, Хятад улс болон дээрх улс орнууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг урагшлуулах, Хятад улс болон Карибын бүсийн улс орнууд хоорондын харилцааны хөгжлийг ахиулах зэргээр санал бодлоо солилцох юм байна.
Тринидад ба Тобаго улсад айлчилсны дараа, Ши Жиньпни бас Бүгд Найрамдах Коста-Рика Улс болон Мексик улсад төрийн айлчлал хийж, Америкийн Калифорни муж улсад АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хэлэлцээ хийх болно.
URL: