Америк террорист ажиллагааны жилийн тайлан гаргав

imagesfdfdАмерикийн Төрийн департамент 30-ны өдөр террорист ажиллагааны жилийн тайлан гаргахдаа, 2012 онд Пакистан, Ирак болон Афганистан гурван орны террорист халдлагад дайрагдсан тоо болон амиа алдсан хүний тоо хамгийн их байна гэжээ.

Тайланд дурдсанаар, 2012 онд дэлхийн 85 улс орон нийт 6771 удаа террорист халдлагад өртөж, 11 мянга гаруй хүн амь үрэгдсэн ба 21.6 мянга гаруй хүн шархадсан байна. Афганистаны эндсэн хүний тоо хамгийн их, 2632 хүн байна. Шархадсан хүн Иракт хамгийн их, 6641 хүн байна.

Түүнчлэн Сири улсад гарсан удаа дараагийн террорист дайралтад эндсэн хүний тоо хамгийн их, дайралт бүрт дунджаар 4.94 хүн эндсэн байна.

Тайланд мөн тэмдэглэхдээ, дайралтад байнга хэрэглэдэг арга нь тэсрэх бодис, түүний дараа зэвсэгт дайралт орж байна. Үүнд амиа золислогчийн дайралтад эндэгчдийн тоо бусад дайралтаас 4.7 дахин байна. 2012 онд иймэрхүү дайралтад 2223 хүн эндэж, 4410 хүн шархадсан. Түүнчлэн, өнгөрсөн онд дэлхий дээр нийт 1280 орчим хүн барьцаалагдсан байна гэжээ.

\Навч орчуулав\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих