Бүхнээ булаалгасан хүүдүүд доголон нулимстай баярлана

e8953666ca3587e4bigЭх үрсийн баярын өдөр тохиож байна. Тоглож наадах Үндэсний соёл амралтын хүрээлэн, паркийнхаа газраас Бодь, MCS, Мон-Уран, Сөүл группд булаалгасан хүүхдүүд энэ өдөр доголон нулмис бөмбөрүүлэн давчуухан талбайд, хэтэрхий үнэтэй тоглоом дээр овоорч шамбааралдан тоглоно.

Паркийн газрыг булаасан компаниудыг хараад эрхгүй ардчилалын шошго зүүсэн эрхэмүүдийн ивээлд багтдаг, тэднийг санхүүжүүлдэг компаниуд болохыг хэн ч гадарлана. Монголын залуучууд, тэр дундаа залуу насны хөдөлмөр болох спортынхоос Залуучууд зочид буудлыг хэн булаасан вэ? Өдгөө Залуучууд зочид буудал УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хувийн “Ноён” групп ХХК-ны өмчлөлд байдаг. Уг зочид буудал залуусын мэдэлд очвол зүгээр. Тэр тусмаа тамирчдаа байрлуулах зочид буудал манай спортынхонд тун чухал.

Тийм болохоор Д.Эрдэнэбат дарга соц нийгмийн үед залуучуудад зориулж барьсан энэ буудлыг өөрийн хувийн эзэмшлээс гаргаж, Ц.Оюунгэрэл сайдтай ССАЖЯ-нд шилжүүлэн буян үйлдэх болов уу гэх хүмүүс олон байна. Нээрээ ч мань дарга Засаг барьж байгаа намынхаа санаачлагыг дэмжих ёстой доо. Мөн Бамбарууш кафе, Хуучин Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байсан Монголын хөрөнгийн биржийг эрх баригчид хүүхдүүдэд буцаагаад өгчихвөл зүгээр сэн. Байр, хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбай мөнгөтэй эрхэмүүдийн шуналын бай болсоор удлаа.

Хүүхдийн баяр болж байгаа яг энэ мөчид ч гэсэн СХД-ийн 15 дугаар хороо, 19, 20 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбайг булаахаар нэгэн эрхэм шүдээ хүртэл зэвсэглэн мангас адил дайрч, газар шороог нь сэндийлэн, хашаа, саадыг эвдэлсэн сурагтай. Хүүхдийн нүд хэцүү сэн. Хөдөө гадаа явхадаа тав арван чихэртэй явахгүй бол сайртай бор жаалууд гар дагуулж хараад тун ч хэцүү байдаг сан. Тэгвэл эрх баригчид минь гар дагаж нүд нь бөмбөрсөн алдрай бяцхан хүүхдүүддээ үлдэцтэй, буянтай ажил хийгээ ч ээ, хэмээн уриалмаар байна. Өнөөх хүүхдэд хайртай, ээлтэй, хүний өөрийн олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн ерөнхийлөгч, засгийн эрх баригчид, “Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн уриатай Хүүдийн төлөө Үндэсний төв, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” хэмээн уриалдаг улс төрчид маань юу бодож сууна вэ. Хөдлөхгүй бол оройтох нь байна шүү.

Цаг


URL:

Сэтгэгдэл бичих