Аавдаа заазуурдуулсан хүү-д бүрэн тавилгатай гэр бэлэглэлээ
Таван настай хүүхдийг эцэг нь хэрцгийгээр зодож, тамласан хэрэг гарч олныг сэрдхийлгэсэн. Тэгвэл хүчирхийлэлд өртөж зовж явсан хүү цоо шинэ, иж бүрэн тавлигатай гэртэй болсон байна. Идэрсүрэн хүү болон түүний ээж Болормаа, хоёр настай охин дүү нарт “Жигүүр гранд” группын хамт олон гэр авч өгчээ.
Уг гэрийг өчигдөр тус группын удирдлага болон “Лантуун дохио” ТББ-ынхан гардуулж өгсөн байна. Энэ үеэр “Жигүүр гранд” группын гүйцэтгэх захирал Халиун Идэрсүрэн хүү болон түүний ээж, дүү нарт LCD зурагт бэлэглэж, эрүүл энхийг хүссэн байна.
Үүний зэрэгцээ бяцхан хүүд өгсөн фэйсбүүкчдийн хандив нийт 671.000 төгрөг болоод байгаа аж. Үүнийг хүүгийн гэр бүлийн амьжиргаа, эмчилгээний зардалд зарцуулна гэдгээ “Лантуун дохио” ТББ-ынхан мэдэгдлээ.
URL: