Бүдүүлэг хэллэг, эсэргүү жиргээ
Б.Болдсайхан гэж нэгэн дүр бий. Түүнийг сайн эмч гэдгийг мэддэг хүн олон, сайн жиргээч гэдгээр нь түүнээс ч дутахгүй олон хүн танина. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сурталчилагааныхаа ажилд Дорнод руу хамт явахыг гуйсан тухай жиргэсэн байна.
Төрийн тэргүүнээр гуйлгана гэдэг баргийн хүүгийн аавын хүүгийн амсахгүй хувь тохиол байж мэднэ. Түүгээрээ тэр хүн азтай юм. Энэ бол ердөө л өнгөц тодорхойлолт байж болох.
Хамгийн сонирхолтой нь тэрээр Ц.Элбэгдоржийг магтах үүрэгтэй Дорнодын зүг жолоо залахаасаа өмнө нөгөө П.Анужинтай нийлж “100 чухал сэдэв” нэвтрүүлэг хийгээд баллаж өгсөн. Нөгөө муу хүүхдийн паркаа аврахаар дуугараад байсан хэдийг ёстой будаа болгосон доо.
Сүүлдээ үг яриа нь сэтгүүл зүйн хэм хэмжээнээсээ хэтрээд ” Тэр залуусаар баасаа хийх вэ, бөгсөө арчаад ч хэрэггүй” хэмээн омогтсон нь нэг хэсэгтээ жиргээчдийн сэдэв болсон байх. Үүнд нэг сонирхолтой дүгнэлт хийж болох юмшиг.
Б.Болдсайхан эмч паркийн асуудалтай ашиг сонирхлын зөрчилтэй юу гэдгээс өөр сэдэв шүү. Яагаав, уншигчид санаж байгаа бол тэрээр 2008 оны сонгуулиар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихдээ ариун цэврийн цаасан дээр зургаа хэвлэж, сонгогчиддоо тараан содон сурталчилгаа хийж байгаагүй юу.
Түүгээр бол нэг хэсэгтээл Б.Болдсайхан эмчээр сонгогчид нь бөгсөө арчсан болж таарах уу, яах вэ. Чухам яагаад тэрээр иймэрхүү бүдүүлэг үг хэллэгээр оролдож, эсэргүү жиргээгээр олны анхаарлыг татдаг юм бол.
Энэ долоо хоногийн сошиал ертөнц дэх супер ишлэл ” Баасаа хийх вэ, бөгсөө арчаад ч хэрэггүй”…Түүнийг дагаад жиргээчид чөлөөт цагаа өнгөрөөж харагдана.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин
URL: