А.Сүхбатад намын батлах л дутаж гэнэ
Хэдхэн хоногийн өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж Ардчилсан намд элсэж батлахаа гардаж авсан бол Монгол Улсын даян аварга А.Сүхбат сая тус намд элссэнээ телевиз, сонин болгоноор зарлуулж амжлаа.
Түүнээс ийм сонголт хийсний нь учрыг лавлахад:
-Би ардчиллыг дэмждэг, аль 1990 онд сонголтоо хийсэн байсан. Одоо л баталгаажуулж байна гэсэн юм. Үнэн болов уу. Ардчилсан нам 1990 оны сүүлийн сард байгуулагдсан. Тэр үед А.Сүхбат “Шонхор” дээд сургуульд дөнгөж элсчихсэн жижиг дээр жижиг “амьтан” л байсан даа.
Харин толгойд нь улс төрийн нам багтаж байсан гэдэг юу л бол. Бас юм бүтээх гэж намд элсэж байна. Жишиг сум байгуулах бодолтой гээд өөрийн төрөлх сумаа балгас шиг юм байгаа гэлээ. Уг нь одоо бол мөнгө хөрөнгөтэй л хүн. Сэргэлэн сумандаа юм хийе гэхээр намын батлах дутаад байсан юм гэж үү дээ.
Эх сурвалж: “Өөр мэдээ” сонин
URL: