Төрийн ордны цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо

93b473cb3c3c49e3b104da1178e2b4c6_LТөрийн ордны хойд цэцэрлэгт иргэд зугаалж болно. Тус цэцэрлэгийн хоёр хаалгыг өнөөдрөөс иргэдэд нээлттэй болгосон бөгөөд цоожилдгоо больж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаараа буюу 08 дугаар сарын 26-наас Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгож, иргэд Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулах, Төрийн түүхийн музейтэй танилцах боломж бүрдсэн бол өнөөдөр ордны арын цэцэрлэг нээлттэй болж, иргэд нэвтрэх боломжтой боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих