Монголын сонгуулийн туршлага сонирхол татаж байна гэв

images555ЧЁСЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргын тусгай төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Ю.Ельченко тэргүүтэй төлөөл өгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголын сонгуулийн төв байгууллагын дарга байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийн талаар тэдэнд танилцуулав.

Дараа нь тэд СЕХ, Европын аюулг үй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Хоёр байгууллагын цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойлох, аль салбарт дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, түүнчлэн Монголын сонгуулийн байгууллага Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн оролцох, ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал солилцох, судлах зорилготой ирсэн талаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төл өөл өгчдийн тэргүүн танилцууллаа.

Түүнчлэн техникийн дэмжлэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх, туршлага судлах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжийг судлахын зэрэгцээ сонгогчдын бүртгэл, сонгуулийн маргааныг шийдвэрлэж буй байдал, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж буй асуудал сонирхолыг нь татаж байгааг олон улсын байгууллагын төлөөлөгчид илэрхийллээ.

Тус байгууллагын олон улсын ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажигласан талаар дэлгэрэнгүй дүгнэлт гаргах бөгөөд түүнд тусгагдах зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах нь дараа дараагийн сонгуулиудыг зохион байгуулахад тус нэмэр болно гэж үзэж байгаагаа тэмдэглээд гишүүн орны хувьд Монгол Улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гишүүн бусад орнуудын сонгуульд ажиглагчаар оролцохыг урилаа.

Энэ нь бусад орны сонгуулийн туршлагыг судлах ач холбогдолтой төдийгүй Монгол Улс сүүлийн сонгуулиудыг амжилттай зохион байгуулсан туршлага ч мөн адил гишүүн орнуудын сонирхолыг татаж байгааг ноён В.Ю.Ельченко дурьдлаа.

НИЙГМИЙН ТОЛЬ


URL:

Сэтгэгдэл бичих