“Хөшөөт”, “Гацуурт” зэрэг долоон ордыг стратегийн ордод багтаав

edc482ce6c5355fb299f5aefe3bf8f5b_LУул уурхайн яамнаас “Хөшөөт”, “Цайдам нуур”, “Гацуурт”, “Хотгор”, “Мушгиа худаг”, “Лугийн гол”, “Халзан бүргэдэй” зэрэг долоон ордыг стратегийн ач холбогдолтой ордод нэмж оруулахаар тогтоолын төсөл боловсруулжээ.

“Ашигт малтмалын тухай” хуулийн есдүгээр зүйлийн 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Үүний дагуу Уул уурхайн яаманд ажлын хэсэг байгуулагдан ашигт малтмалын томоохон ордуудыг судалж дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тус яамнаас ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны нэг, нүүрсний хоёр, газрын ховор элементийн дөрвөн ордыг стратегийн ач холбогдолтой ордод нэмж оруулахаар болжээ.
Саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа “Ашигт малтмалын тухай” хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Б.Заяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих