Филиппиний онгоц шигдсэн нь хууль бус

60af4eba21877adcbigХятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Яньшэн 30-ны өдөр хэлэхдээ, Филиппиний тал Хятадын Наньша олтригийн Рэнь Ай шүрэн аралд хууль бусаар шигдэж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдсан юм. Хятадын засгийн газар болон армийн улс орныхоо нутгийн дэвсгэрийн бүрэн эрхийг хамгаалах шийдвэр зориг эрс хэлбэрэлтгүй юм гэлээ.

1999 онд Филиппиний нэгэн цэргийн хөлөг онгоц давлагаа гүйхэн гэдгээр шалтаг болгож, Хятадын Наньша олтригийн Рэнь Ай шүрэн аралд хууль бусаар шигдсэнд Хятад улсын зүгээс Филиппиний талтай олон удаа төв чанга харилцаж, Филиппиний тал хөлөг онгоцоо чирч аваачихыг шаардсан. Гэтэл Филиппиний тал Хятад улсын байр суурь, өөрийн хийсэн амлалтаа умартаж, хууль бусаар орших, Рэнь Ай шүрэн арал руу хууль бусаар халдахаар оролдож байна. Энэ нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд хүндээр халдаж, “Өмнөд тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тунхаг”-аас зөрчсөн явдал мөн гэж Гэн Яньшэн илэрхийллээ.

\У.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих