Францад ижил хүйстнүүдийн анхны хурим болов
Францын Монпелье хотод ижил хүйстэн 40 настай Венсан Отэн, 30 настай Бруно Буало нар хуримлажээ. Тэдний гэрлэлтийг Монпелье хотын мэр албан ёсоор бүртгэж авав.
Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын санаачилгаар Франц улс ижил хүйстнүүдийг гэрлэхийг албан ёсоор зөвшөөрч, хууль баталсан билээ.
Венсан Отэн бол ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн, харин Бруно Буало нь төрийн албан хаагч юм байна.
Хуримын зочдын ихэнх нь сэтгүүлчид байлаа.
www.mnews.mn
URL: