НООТОЙ НОЦТОЙ: гишүүн тус бүр 5 саяыг зугаалахад зориулж авдаг болжээ
Ноцтой: 1. Манай монгол орон дэлхийн бусад улс орнуудыг бодвол харьцангуй тайван орон л до. Хаа очиж цунами болохын биш. Далайн хар шуурга дэгдхийн биш, газар хөдлөж гамшиг нүүрлхийн биш. Үнэнийг хэлхэд өргөн уудам нутагтай монголын зон олон бол сайхан газарт төрсөн ард түмэн. Харин бидэнд үнэндээ 2 төрлийн зовлон л байна. Цас их орвол зуд болно, бороо их орвол үер бууна энэ бол яах вэ байгалийн байдаг л жам ёсны зовлон. Гэхдээ их биш. Харин дараагын нэг зовлонг манайхан өөрсдөөл үйлдвэрлэн гаргаад байх шиг санагдхын. Яг тэр гээд хэлчихийн бол зовлон үйлдвэрлэдэг хүчин зүйл нь УИХ гэж 76 нөхөр болчихоод байна. Тэд яасын гээд өөрсдийгөө өмгөөлөх л байх. Тэгэвэл үнэндээ иргэдийн идэх хоолноос хумслаж, халаасруугаа чихдэг, хариуцлага ярихаар үстэй толгой нь арзайдаг, Монголыг цөлмөж, ард түмнийг үгүйрүүлж байгалийн гамшигаас илүүтэй их зовлонг бий болгож байгаа нөхөдүүд нь энэ 76. Яасын гэхээр нөхөдүүд өөрөө өөрсддөө зориулж тербум тербум төгрөгийг авдаг боллоо. Ахиад байнаа дээрээс нь хууль баталсны 20 саяыг гээл авч байна хуулиа сурталчилах юм гээд 10 саяыг авч байна. Тэгэсэн одоо гадаадад сайхан зугаалаад ирээрэй хэмээн гишүүн тус бүр 5 саяыг авдаг болж байна. Энэ арай ч дэндэж байгаа юм бишүү. Хууль санаачлаж батлах чинь хэний хийх ажил юм бэ. Ингээд нэг тербумдаа ханахгүй 20-10-5 саяар нь нэмэж сугалаад байхаар чинь яахын болж байнаа. Үнэдсэндээ нөхөдүүд өөрсддөө авилга авах боломжыг хуулиар хүчээр бий болгож өгөөд байгаа юм бишүү. Тэгээд зарим нэг нь хоорондоо өрсөлдөн үнэтэй машинаар гангарах юм, зарим нэг нь орд харж бариулж орчлоноос тусгаар амьдрахыг эрмэлзэх юм. Энэнийг чинь бид зовлон үйлдвэрлэгчид гэхгүй өөр юу гэхийн бэ.
Ноцтой: 2. Монгол улсын засагын газар иргэдээ эрүүл саруул байлгах гэж томоохон бодолгын хууль журам гаргаж тэрнийгээ мөрдөж эхлээд байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр тэмдэгтийн хураамж буюу тусгай зөвшөөрлийн тарифийг огцом нэмсэн явдал байсан юм. Эрхэм хууль зүйн сайд Нямдоржтон тэргүүтэй хэсэг бүлэг нөхөдүүдийн ярьснаар бол 16500 төгрөгийн үнэтэй байдаг архи тамхи худалдаалах зөвшөөрлийг огцом нэмээд 10 сая болгоцноор архидалт тамхидалт байхгүй болчихын гэсэн. Гэхдээ ийм балиар үлгэр зохиож тэрэндээ ядарсан ард түмнийг итгээ гэж ятгаж байгаа нь арайл дэндүү санагдхымаа. Архийг хэн зардагын, архины томоохон хэдэн үйлдвэрүүд нь хэн хэний мэдэлд байдгийн, тамхийг хэн зөөдгийн тамхины импорт хэний мэдэлд байдгийн бэ гэдэгийг монголын ард түмэн мэдэж байгаа. Хамгийн гол нь нэр бүхий ганц нэгхэн хүн, нэг гэр бүлийн ганц хоёрхон айлийн санаан зоргоор монголын ард түмэн идэх хоолноосоо хасуулж байна гэдэг л байж боломжгүй санагдаад байгаа юм. Ингээд яаж байна гэхээр иргэдэд 21 мянган төгрөг тараагаад тэрнийгээ хэд нугалаал авчихаж байна. Одоо бүр амар болж эрхэм хууль зүйн сайд Нямдорж энэ асуудлыг хариуцах хүний хувьд архины зөвшөөрөл олгодог ганц том местен дээрээ өөрийн эхнэр Долгормааг ажиллуулж байна. Эхнэр нөхөр хоёр орой гэртээ хариал ярьчихдаг болцымуу хаашаа юм бэ. Энэ тусгай зөвшөөрөл гээд нэг цаас байнаа хө тэрний үнийг нэмээд 10 сая болгочихы. Тэгхээр энэ монголын ядарсан иргэдээс хэд нь гудамжинд гарч хэд нь тарншенд орхнуу үзий гээд ярьж байдгиймуу да. Тэгээл маргааш нь ажилдаа ирнэ. Маргаангүй хэдэн мянган иргэн ажилгүйчүүдийн армид нэгдэж байгаа мэдээ дуулдна. Ингэж хуулийг бизнесийг, нийгмийг бүхэлд хөдөлгөдөг гэр бүлийн ноёлолыг яаж арилгах вэ таминээ.
Ноцтой: 3. Монголын минь ирээдүй юул болоод байна да. Эх орны маань эзэн байх , эрдэм боловсролтой боловсон хүчин болж төхнөх бага насныхандаа хандуулж байгаа төрийн хараа хяналт хайр халамж нь дэндүү дутмаг яваад байгаа юм шигээ. Хүүхэд залуус маань сүүлийн жилүүдэд гадаадын улс орнуудруу явах нь ихсэж , сурч боловсрох дүүрэн хүсэл эрмэлзэл өвөртлөөд хүний наймааны золиос болоод дуусдгийн бишүү. Ганцхан жишээ. Сүүлийн гуравхан жилийн дотор хилээр гараад 6489 хүүхэд сураггүй болжээ. Зөвахөн ганцхан жилийн дотор 2 мянган гаруй хүүхэд хилийн дээс алхаап алга болчихсон байна. Энэ юу болоод байнаа таминээ. За яах вэ тэднээс их бодож 200 хүүхдийг гадаадын иргэдэд үрчлүүлсэн гэсэн албан ёсны тоог хэлж байгаа. Тэгээд бусад нь хаана юу хийж яваа нь тодорхойгүй болцон байж байна. монголын төр засаг яаж ажиллаад байнаа. Эх орны ирээдүй болсон бяцхан багачууддаа хэрхэн халамжлаад байнаа. Тэдгээр хүүхдүүдийн дийлэнхи нь буюу 80 гаруй хувь нь олдмол буюу хаягдсан хүүхдүүд байдаг аж. Тэгээд төр сайн ажиллаад траншейний гэсэн тодотголтой хүүхдүүд бараг байхгүй болчихлоо хэмээн рекламдаад байх нь ч хэр зохимжтой юм болоо. Үнэндээ тэр хараа хяналтгүй, эцэг эхгүй асран халамжлагчгүй хүүхдүүдийг цэгцлэж байгаа нөхөдүүд нь төр биш хүний наймаа хийдэг мафийн сүлжээ юм бишүү. Одоо бүр тэнэмэл золбин хүүхдүүд гэсэн муу нэртэй хэдийг нь дуусгаад араас нь эцэгтэй эхтэй, гэр бүлтэй хүүхдүүдийг золиослож байж ч мэдхээр болж.
Ноцтой: 4. АН-ыхан ирэх парламентийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээсээ 50 саяын татаасаа аваад эхэлчихжээ. Энэ сарын эхээр нээсэн намын дансанд эхний ээлжинд 12.5 сая төгрөгөө тушаасан хүмүүсийн нэрс ч тодорч эхэлсэн байна. Сонгуульд нэр дэвших эрхээ гардан авхад шаардлагатай 50 сая төгрөгийг нэр дэвшигчид 4 хувааж өгөх боломжтой гэж байгаа. Ингээд монголд олгиархын төрийг төвхнүүлэх дараагын арми албан ёсоор хөдөлгөөнд оржээ. АН-ын дарга удирдлагууд анхандаа намаасаа нэр дэвших эмэгтэйчүүдэд хөнгөлөлт үзүүлэх тухай ярьж байсан бол тэр нь ч цуцлагдсан товчхондоо та нарын хэн нь эрэгтэй байх хэн нь эмэгтэй байх хамаагүй. Тэр ч бүүхийл хэн чинь эрдэм мэдлэгтэй, улс төрд удирдан зохион байгуулах чадвартай, туршилгатай дадлагатай байх чинь ч хүртээлгүй. Зөвхөн мөнгөтэй байх хэрэгтэй гэсэн ганцхан гол шалгуурыг босго болгоод татчихлаа. Тэгэхээр АН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүст мянган сайхан мөрийн хөтөлбөр байгаад, мянган сайхан хүсэл эрмэлзэл байгаад ч мянган сайхан царай зүстэй байгаад ч халаасандаа 50 сая төгрөггүй бол холхон байх нь дээр юм шиг байна. Өөрөөр хэлбэл АН-ын зүгээс барьж байгаа гол бодлого нь мөнгө урагшаа, мөнгөтэй хүмүүс төрлүү гэсэн энгийн бөгөөд товчхон зарчмыг баримтлаж байна. Ардын намын хувьд ч ялгарах зүйл байхгүй. Тэд адгийн наад захдаа Ардчилсан намын 50 саяыг дор хаяж хоёр нугалах хэмжээнд татаас авна гэдэгийг ч учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгэхээр мөнгөөр эхэлсэн сонгууль мөнгөөр дуусдаг жамтай. Харин мөнгөөр сонгогдсон түшээд мөнгөний төлөөл ажилдаг хуультай шахуу болчихоод байгаа. Иргэдийн маань итгэж найдаж, цэвэр тунгалага болно хэмээн бага ч гэсэн хүлээж байсан 2012 оны парламентийн сонгууль өмнөхөөсөө дээрдэх бус улам ч дордож улс төрчдөөр биш, бизнесийн бүлэглээр бүтэц нь тодорхойлогдох болж байна.
tv9
URL: