Талийгаачийн гарын үсгийг хуулбарлан газрыг нь өөртөө авчээ
Иксланд констракшн ХХК-ийн захирал таалийгаач С.Батбаатарын гарын үсгийг дууриалган зурж 700 м.кв талбай бүхий газрыг С.Баттулга өөрийн “Мөнгөн Тулга Цамхаг” ХХК-ийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн талаар уг компанийн хамтран эзэмшигч Ш.Чимгээ сэтгүүлчдэд мэдээллээ.
Ш.Чимгээ нь Иксланд констракшн ХХК тал хувийг эзэмшдэг ба нөхөр болох таалийгаач С.Батбаатарт өөрийн 700м.кв газрыг “Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн боловч өвчний улмаас өнгөрсөн оны хоёрдугаар сард нас барсан аж. Төрсөн дүү болох С.Баттулга тус оны 4 дүгээр сард хууль бусаар шилжүүлэн хамтран эзэмшигч эхнэр Ш.Чимгээ гомдолтой байгаагаа илэрхийллээ.
Шинжээчид Иксланд констракшн ХХК-ийн захирлын гарын үсэг биш болохыг тогтоосон бөгөөд гарын үсгийг бар ашиглан хуулбарлсан мөн “Газар эзэмших эрх шилжүүлэх,эрх шилжүүлэн авах тухай” гэрээнд байх “Иксланд констракшн” ХХК-ний тэмдэгтийн дардасууд хуурамч болохыг баталжээ.
Иргэн Ш.Чимгээ “ Уг хэргийг нийт есөн байцаагч хянасан боловч үнэнчээр ажилласан Батчимэг гэх байцаагчийг өөр газарт шилжүүлсэн. Хэргийн явцад би хохирогч биш гэрч болсон нь энэ хэргийг дараад байгаа юм шиг санагдаж байна” гэв.
Иргэн Ш.Чимгээгийн өмгөөлөгч Ц.Байгалмаа “ Уг хэргийг шалгаж байгаа учир үнэн зөв нь шийднэ” гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Т.Ариун
MONTSAME
URL: