Бааварын шүүх хурал болно
“Монголын хип хоп” холбооны ерөнхийлөгч, “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг шүүх хурал өнөөдөр 08.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох тов гарчээ. Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, -т зааснаар буруутгаж буй.
Тэднийг зүйлчилж буй Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

URL: