Архи уух шалтгаанд бэлгийн чадавхи сайжирдаг гэсэн ойлголт дийлэнх байдаг аж
АНУ-ын эрдэмтэд хүмүүс яагаад архи уудаг шалтгааныг эцсийн эцэст тогтоож. Судалгааны дүнгээс үзэхэд хүмүүс нийгмээс, өөр бусад олон янзын таагүй зүйлээс болоод л сэтгэлээ засах гэж архиддаг гэдэг нь ташаа байсан байна. Харин хүмүүс архийг огт өөр сэдлээр уудаг нь 500 хүнээс авсан судалгаагаар тогтоогдож. Эрдэмтэд тэр хүмүүсээр архины 35 сайн, эерэг тал, 35 муу сөрөг талыг бичүүлж авсны дотор архи уухад илүү их итгэл үнэмшил төрж, бэлгийн чадавхи дээшлэн, их нийтэч болдог гэсэн байна. Гэхдээ эрдэмтэд үүний төлөө хүн архинд мөнгөө үрж, нийгэм дэх байр сууриа алддаг гэдгийг бас сануулжээ.
/Үнэн.мн/
URL: