Д.Дондов: Тавантолгойд гурван том алдаа гаргасан
ШУТИС-ийнпрофессорД.Дондовтойнүүрснийзахзээл, Тавантолгойордынталаарярилцлаа. Тэрээр Багануур, Шивээ-Овоозэрэгтөрийнөмчиткомпанийгудирдажбайжээ.
-Монголыннүүрснийсалбарынхөгжил, захзээлийнталаарярилцлагааэхлэхүү. ЭнэсалбартаныгБагануур, Шивээ-Овоодажиллажбайхаасхэрөөрчлөгдсөнбол?
-Түүнээс хойш Монгол Улс хэд хэдэн том ордоо ашиглалтад орууллаа. Үүнийхээ үр дүнг эерэг, сөрөг аль аль байдлаар нь үзэж байна. Манай улс сүүлийн үед жилд 15-25 гаруй орчим сая тонн нүүрс олборлож зах зээлд гаргаж байгаа. Үүний долоон саяар дотоод зах зээлээ хангадаг. Цаашид энэ тоо өсөх төлөв бий. Манай улсын нүүрсний зах зээлийн оргил үе 2011-2012 оны сүүл хүртэл үргэлжилсэн. Энэ нь Хятадын зах зээлтэй холбоотой байсан юм. Урд хөршийн эрэлтийг ашиглаж бид гайгүй хэмжээний нүүрс гаргасан. Гэхдээ алдаатай бодлого, шийдвэр ч бий. Тод жишээ нь Тавантолгойн нүүрсээ барьцаалж Хятад улсаас зээл авсан явдал. Энэ оны эхнээс нүүрсний салбар хүндэрсэн. Сайжрах төлөв харагдаж байгаа нь учиртай. Хятадын зах зээлд манай 60 сая тонн нүүрсний орон зай байна. Төмөрлөгийн үйлдвэрүүд нь сэргэж байна. Коксжих нүүрсний зах зээл байгаа гэсэн үг.
Харин бид үүнийг зөв, бодлоготой ашиглах хэрэгтэй. Хятад Улсын нүүрсний зах зээл 3.5 тэрбум тонн. Тэгэхээр бидний гаргаж байгаа нүүрс тэднийд юу ч биш. Гол нь бид гайгүй үнээр нүүрсээ гаргах талаар бодох нь чухал.
-Нүүрснийсалбартбаримталжбайгаатөрийнбодлого, шийдвэрийгтахэроновчтойгэжбоддогвэ?
-Төрийн бодлого, шийдвэр онохоос илүү алдсан нь олон. Хамгийн ойрын, тод жишээ гэвэл Тавантолгой. Энэ ордод гурван том алдаа гаргасан байдаг. Хэдэн жилийн өмнө би Тавантолгойд стратегийн хөрөнгө оруулалт бараг орж ирэхгүй гэж хэлж байсан. Энэ үнэн болчихлоо. Тэр үед намайг эрт дүгнэлт хийлээ гэж шүүмжилж байсан. Би нүүрсний хөгжлийн талаар өөрийн саналаа төрд хэлсэн. Албан бичгээр ч илэрхийлсэн. Нүүрсийг нэгэнт илэрүүлчихсэн хойно өөрөө асар том орон зайг урт хугацаанд барьдаг ашигтай салбар. Хайгуулын зардал нь ч өндөр биш. Баялаг, үнэтэй ордынхоо хайгуулыг гадныхнаар хийлгээд байх шаардлага байдаггүй. Үүнд төр алддаг. Бас хууль эрхзүйн орчинд байнга алдаа гаргаж байна. Хуулийн хувьд хамгийн аюултайн жишээ дурдахад Ашигт малтмалын тухай хууль байна. Хуульд “Чи юу олно. Түүнийгээ ав” гэсэн утгатай заалт бий. Үүнээс болж л бид томоохон ордууд дээрээ том алдаад байгаа юм. Нүдэн дээр ил, газар дор тодорхой байгаа баялгаа гадны хүнд “даалгах” хэрэг байна уу. Үүнтэй холбогдуулаад би нүүрсний ордын хайгуулыг зөвхөн Монгол Улсын өмчит болон хувийн өмчид шилжүүлэхийг байнга хэлж байгаа.
Нүүрсээ хаана байгааг монгол судлаач, эрдэмтэд мэдэж байгаа. Мэдэж байгаа учраас л гадныхан ирэхээс өмнө, нээхээс нь урьд нэрлэж, тогтоогоод батлуулсан шүү дээ. Бүр нүүрсний ордуудаа бүс бүсээр нь тогтоочихсон. Ийм тодорхой зүйлд гадныхныг оролцуулж байгааг алдаа гэхээс өөр юу гэх юм. Ойрын нэг тооцоогүй жишээ дурдахад Тавантолгойгоос 100 сая тонн нүүрс олборлох төсөл гаргах тухай ярьж байгаа. Үүнийг хаана борлуулах нь тодорхойгүй. Хятадын коксжих нүүрсний хэрэгцээ жилд 50 сая тонн. Үүний 20 саяыг манайхаас хангадаг. Тэгэхээр 100 сая тонн нүүрсний төсөл тооцоололгүй байгаа биз. Энэ мэт нарийн тооцоог шийдвэр гаргагчид мэдэхгүй байна.
-Ашигтмалтмалын тухайхуульдямарөөрчлөлтхийвэлилүүсайжрахбол?
-Энэ хууль зөвхөн нүүрсний салбарыг “хорлоод” байгаа юм биш. Алт, зэс гээд бүх стратегийн ордод хохирол учруулсан. Энэ хуульд хайгуулын ажлаар тогтоогдсон ашиглалтын 50-аас доошгүй хувийг төр эзэмшинэ гэсэн заалт оруулмаар байна. Ганцхан заалт өөрчлөхөд л асар том асуудлыг шийдэхээр байгаа. Бид энэ хуулиараа бараг бүх орддоо алдаа гаргасан. Оюутолгой, Бороогийн орд, төмрийн ордууд тэр чигтээ алдангид орсон. Яахав энэ хуулиар гадны хөрөнгө оруулалтыг төвлөрүүлье гэсэн бодлого байдаг байх. Гэхдээ орд болгон алдагдалд орсон.
-Та “Эрдэнэс-Тавантолгой”-нТУЗ-ийнгишүүнбайсан. Энэордтойхолбоотойбодлогошийдвэрүүдийгхэрхэндүгнэжсуунавэ?
-Тавантолгойг Монгол Улсын төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр илрүүлж, хэд хэдэн удаа гэрээ хийсэн байдаг. 1990 онд нөөцийг нь баталж бэлэн болгосон юм. Гэтэл Тавантолгойд хайгуул хийх эрхийг өөр хүнд өгсөн. Энэ нь мөн л гадны хүн байсан. Их хэл ам дагуулсан гэрээ байсан учраас төрд буцааж авахаас өөр арга байгаагүй. Одоо Тавантолгойг гадныханд алдалгүй төрд буцааж авч чадлаа гэж баярхаад байгаа. Уг нь төр ашиглахад бэлэн болсон ордоо “Дахин хайгуул хий” гэж гадныханд өгөх ёсгүй л байсан. Төр буцааж мэдэлдээ авахдаа тухайн үед эрх барьж байсан эрх мэдэлтнүүд хоорондоо хуйвалдсан байдаг. Тавантолгойг төрийн мэдэлд буцаахдаа “Ухаа Худагийг чи ав” бусдыг нь төрийн мэдэлд шилжүүлье гэсэн утгатай гэрээ хийсэн. Энэ тохиролцооны дунд хэчнээн ч ашиг сонирхлын зөрчил явааг үгүйсгэх аргагүй. Тавантолгой гурван удаа улсын аудитын коммист орсон. Оюутолгой хоёр ч удаа орсон байдаг. Энэ болгонд сууж саналаа хэлсэн. Тухайн үед надад “Та их сайн судалсан байна. Нээрээ ийм байх ёстой юм байна” гэдэг. Дараа нь бодлого, шийдвэрүүд өөр зүг рүү явсан байдаг.
-Тавантолгойдгурваналдаагарсангэлээ. Тодорхойдурдвал?
-Тавантолгойд маш өндөр цалинтай гадны хоёр орлогч даргыг томилсон. Тэд юу ч хийгээгүй. Ямар ч шаардлагагүй байсан нь одоо тодорхой болоод байгаа биз дээ. Гадаад удирдлагагүй бол Тавантолгойн хувьцааг олон улсын биржид гаргаж чадахгүй гэсэн тооцоог тухайн үед гаргаж, нэг гадаад даргыг жилийн 350 мянган австрали доллараар цалинжуулсан. Дараа нь энэ уурхайд оператор компани ажиллуулах шийдвэр гаргасан. Тэдний ажил ордын хөрс хуулах. Гэтэл дотоодод энэ чиглэлээр чамлахааргүй туршлага байсан. Багануур, Эрдэнэтийг бид өөрсдөө хийсэн шүү дээ. Гэтэл Тавантолгойд заавал гадны компанийг оруулсан. Үүнд мэдээж дээрээс ирсэн шахалт нөлөөлсөн. Үүн дээр зөвлөхүүд нэлээд санал зөрчилдөж олонхи нь өөрсдөө хийж чадна гэж байсан боловч улстөрийн шийдвэр нэгэнт гарчихсан. Яг үүнтэй адил гэнэт “Чалко”-той гэрээ хийчихсэн. Гэрээнд улстөрийн маш том ашиг сонирхол “үнэртдэг”-ийг бараг хүн бүр мэдэж байгаа. Сонгуулийн амлалтаа биелүүлэх хэрэгтэй болж, хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлага гарсан. Тэгээд л Хятадад Тавантолгойг барьцаалж яаран түйрэн зээл авсан. Мэдээж Эрдэнэт хоёр улсын мэдлийнх болохоор улстөрчид сонирхлоо тулгаж чадаагүй. Тэдэнд ганц баригдаж чадсан нь Тавантолгой.
-“Чалко”-оосзээлсэнмөнгийгбүгдийгньсонгуулийнамлалтадзарцуулахсаналд ТУЗ-ийнгишүүдхэрхэнхандажбайв?
-“Чалко”-оос улсын төсөвт 300 сая ам.доллар оруул гэсэн ултөрийн шийдвэр гарсан. Би 100 саяар нь уурхайд хөрөнгө оруулах санал тавьсан. Энэ мөнгөөр Тавантолгойд олборлолтын тоног төхөөрөмж авч нэг жилийн хугацаанд олборлосон нүүрсээрээ өрөө төлөх тооцоог гаргасан. Энэ саналыг дэмжсэн бол нүүрсний үнэ унаагүй байхад өрөө төлчих боломж бидэнд байсан. Гэвч тэгээгүй. Гэхдээ “Чалко”-той хийсэн гэрээ тийм ч муу биш. Яахав нэг тонн нүүрсийг 70 ам.доллар гэж тооцож гэрээ хийсний дараахан нүүрсний үнэ дэлхийн зах зээлд уначихсан нь азгүй тохиолдол болсон.
-Нүүрснээсшингэнтүлшгаргажавахталаарсүүлийнүедярихболлоо. Энэманайдхэрболомжтой, ашигтайзүйлвэ?
-Түүхий нефтиэ олборлох, үйлдвэрлэх эх үүсвэрийг улам нарийн судлах шаардлага одоо ч байна. Манай улсын шатахууны жилийн хэрэгцээ 1-1.5 сая тонн. Тиймээс энэ зах зээлд нүүрснээс шингэн түлш гаргаж авах талаар ярихаас аргагүй. Газрын тосыг нүүрс болон нүүрстэй төстэй байгалийн ашигт малтмалаас гаргаж авахаар олон төсөл цаасан дээр байна. Төгрөг нуур, Цайдамнуур, Шивээ-Овоо зэрэг ордын нүүрсийг үүнд ашиглах боломжтойг судалсан. 2020 он гэхэд Монгол Улс нүүрс шингэрүүлж түлш гаргадаг болох зорилт тавьсан. Газрын тосны салбарт хийж байгаа алхамуудын нэг Монгол-93 шатахуун. Түүхий эдээ ямар ч байсан бүтээгдэхүүн болгож байна.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: