“Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн Б.Болдсайхан, П.Анужин нарыг шүүхэд өглөө

527-1369708873timthumb.php_42“Нero entertainment” студи “Монгол тулгатны 100 эрхэм”, “100 чухал сэдэв” нэртэй нэвтрүүлгүүд бэлтгэдэг. Байсхийгээд хэвлэлийн бага хурал хийлгэж, багийнхаа хамгийн ахмад нь болох Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэнгээр  “Бид захиалгат нэвтрүүлэг хийгээгүй шүү” хэмээн хэдэн сэтгүүлчдийг загнуулдаг ч мэргэжлийн хүрээний тун олон хүн  тэдний маш олон бүтээл нь  жинхэнэ захиалгат нэвтрүүлэг гэж өгүүлдэг.
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө Ц.Элбэгдоржийн нэвтрүүлгийг цацсан хэргээр ШӨХТГ-т шалгагдаж буй  П.Анужин, Б.Баатар тэргүүтнүүд дахин шүүхэд дуудагдаад байна.

Учир нь тэдэнд доромжлуулсан гэж үзсэн “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн тэднийг хуулийн байгууллагад өгчээ.
“Бодь” группийн захиалгаар бэлтгэсэн хэмээн олны өгүүлж буй  “Зуун чухал сэдэв-Парк” нэвтрүүлгээр паркийн газрыг үндсэн зориулалтаар нь ашиглая хэмээн хөдөлгөөн өрнүүлж буй залуусыг гутааж, өмнөх парк муухай байсан, “Бодь” аваад орчин үеийн тоглоомтой болгосон гэх зэргээр  уг асуудалд эсрэг байр суурьтай нийт үзэгчдийг илтэд доромжилсон юм.
Тэр бүү хэл нэвтрүүлгийг хөтөлж байсан Б.Болдсайхан эмч :  “  А.Мөнхбат /Паркаа аваръя хөдөлгөөний/  шиг залуусаар баасаа хийх вэ, бөгсөө арчаад ч хэрэггүй” хэмээн илт бүдүүлэг аашилжээ. Дээрх нэвтрүүлгийн хөтлөгчид буюу П.Анужин нь  нэг үе бусдын хөрөнгийг луйвардсан гэх мэдээллээр хэвлэлийн хуудаснаас салдаггүй байсан, олон тооны  ураны лиценз эзэмшдэг Амалханы Эрдэнэбатын эхнэр бол Б.Болдсайхан нь “М-Си-Эс” группын группын Захирлуудын Зөвлөлийн Гишүүн, дэд Ерөнхийлөгч Д.Энхцэцэгийн нөхөр юм.

Б.Болдсайхан өмнө нь мөн л УИХ-ын гишүүн Г.Уянга, хуульч М.Ичинноров нарыг  янхан хэмээн доромжилж байсан тухай О.Магнай өгүүлдэг бөгөөд мөн “Женко”  Х.Баттулгыг  Орос Мангудын хүүхэнтэй дэр нэгтгэгч хэмээн өөрийн нийтлэлдээ бичиж байсан билээ.

Сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг илт зөрчиж, бусдыг гутаан доромжилсон нь шүүхээр тогтоогдвол П.Анужин, Б.Болдсайхан нар хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

С.Одхүү

http://sonin.mn/news/politics-economy/16606


URL: http://www.fact.mn/104720.html

Сэтгэгдэл бичих