Шилжүүлээгүй шугам, кабелиудыг тасална

p17rkg1evtg8r111g13a7f98dg41Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.6 км авто зам барих ажлын хүрээнд Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хос хоолой барих ажлыг 5 сарын 31-нээс 7 сарын 13-ны хооронд хийхээр төлөвлөсөн. Иймд тус гүүрний орчимд байрлаж буй инженерийн шугам сүлжээ, кабель шугамуудыг холбогдох байгууллагууд 5 сарын 31-нээс өмнө чөлөөлж зайлуулахыг мэдэгдэж байна. 5 сарын 31-нд гүүрийг буулгаж эхлэх тул шилжүүлээгүй үлдсэн шугам сүлжээнд гарсан аливаа эвдрэл гэмтлийг манай байгууллага хариуцахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Холбогдох утас: 9901-6026, 9607-7700, 32-49-18

URL:

Сэтгэгдэл бичих