Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
Монгол улсын Үндсэн хуульд иргэнийг шашин шүтлэг, баян ядуугаар нь ялгаж болохгүй тухай хүний эрхийн заалт бий. Гэсэн хэдий төрийн бодлогыг зөв зүйтэй явуулахын тулд “төрийн хар хайрцагны бодлого” гэж байх ёстой. Цөөхөн Монголчууд бид бараг л хажуу айл ямар хоол хийж идэж байгааг гадарлачихдаг гэмтэй. Түүний нэгэн адил хэн ямар соёл, итгэл үнэмшилтэйг бүр ч андахгүй.
Дэлхий дахинд энхтайван, найрамдал, эв нэгдэл, ариун гэр бүл гэх мэтийн уриа лоозунгаар “бамбай” хийж өөрийн үйл бусармаг ажиллагааг улам бүр өргөжүүлэхээр тэмүүлж байгаа, Христын шашны урсгал ч гэмээр, шашин хоорондын нэгдэл ч гэмээр, гаж буруу ч гэмээр нэгэн үзэл суртлын том “зэвсэг” хэдийнээ манай оронд гүн бат хөл тавьжээ. Тэдний үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд ТББ-ын ажилтнууд , үзэл бодол итгэл үнэмшил нь төлөвшиж тогтоогүй оюутан залуучууд дэмжин оролцдог. Мүүнийн шашныг үндэслэгч Мүн Сон Ён гэгч нь 1920 онд одоогийн Хойд Солонгосын нутагт төрсөн байдаг. Тэрээр өөрийгөө Есүс Христын дахин төрсөн “хувилбар” гэж үздэг бөгөөд “нүгэлт хүн төрлөхтнийг нүглээс ангижруулахын тулд хүн төрлөхтөн түүний үг сургуулыг дагах ёстой” гэж номлодог байна. Мүн Сон Ён 2012 оны намар нас баржээ. Гэвч түүний үлдээсэн Мүүнизм дэлхий дахинд гүн бат тогтож үлджээ. Энхтайваны тухай сургадаг Мүн Сон Ёны хөвгүүд, эцгийгээ нас барсны дараа жинхэнэ эцэг /ЖЭ/ хэн болох тухай санал зөрөлдөж, гэр бүл дотро “энх тайвангүй” бий болсон тухай мэдээлэл дэлхий нийтээр цацагдаж байна.
Зарим талаар Мүүнизмыг эрүүл ухаанд байж болшгүй гаж буруу гэж хэлж болмоор. Дэлхий дахинд энх тайваныг тогтоох нэрээр хүүхэд залуучуудын “тархийг угаан”, тэднээр бараа заруулан ЖЭЭ-д зүтгүүлэх, адислал хэмээн нэр усаа байтугай зүс царайгаа ч танихгүй, хэл ус мэдэхгүй итгэгч залуусыг ЖЭ нар зурагаар нь харж өөр хооронд нь гэрлүүлэх, тэр ч байтугай итгэгч охид, онгон биеэ Жинхэнэ эцэгт зориулах ёстой гэх мэтийн хагас галзуу гэмээр хачирхалтай үйлдлүүдийг Мүүнийхэн гаргадаг.
Харамсалтай нь Мүүнизмын сургаалыг монгол нэвтрүүлэхэд анхнаасаа хувь нэмрээ оруулж ирсэн, энэ үзэл баримтлалыг тууштай дэмждэг Б.Насанбаяр гэгч бүсгүй БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ, Монголын Боловсролын стратегийн бодлого нь аажимдаа Мүүнийн сургаалийг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна гэж ойлгоход нэг их андуурагдахааргүй болжээ.
Б.Насанбаярын төрийн өндөр албан тушаалд очихын гол зорилго нь магадгүй Мүүнийн сургаалыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний оюун сананы үзэл баримтлалыг эв нэгдэл, энхтайван нэрээр гажуудуулах, Мүүнийнхний нөлөөлөлийг энэ салбарт бий болгох явдал гээд хэлчихэд буруудахгүй л болов уу?
Хоёр жилийн өмнө “Дэлхийн энхийн Их наадам” ТББ-ын тэргүүн Б.Насанбаяр гэгч энэ бүсгүй сэтгүүлч Энхболдбаатарт өгсөн ярилцлагадаа: “Мүүнийн зорилго нь 1. шашин тус бүрийн нэгж эрх ашгуудаас татгалзаж, нийтлэг эрх ашгийг хамгаалах, 2. Гэр бүлийг сайн сайхан байлгах, 3. Хүмүүс бие биендээ, айл саахалтдаа, нэг хот хорооныхондоо туслах, тодорхой ажлыг хамтарч хийх, цуглаж бүтээх зарчим гэж хэлсэн байдаг. Харин одоо тэрээр “Монголын боловсролыг хөгжүүлнэ, багш нарыг сургаж дадлагажуулна, хамтаараа цуглаж асуудлыг хэлэлцэх ёстой” гэж ярьж сууна.
Монгол төр, хэнд ямар бодлого хариуцуулах, бас хариуцуулахгүй байх “хар хайрцаг”-ны бодлогоо хэрэгжүүлэх цаг хэдийнэ иржээ. Эс бөгөөс…
Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3324.shtml
http://www.baabar.mn/content/3323.shtml
Ц.Мөнх /ugluu.mn/
URL: