Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн ажлыг зохион байгуулж байна

p17rhujmhrpni1jb11ee1vctfij12013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэл хотын нутаг дэвсгэрт 1365 удаагийн гал түймэр гарч, түүний улмаас 23 хүн түлэгдэн, 18 хүн нас барж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Гарсан гал түймрийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар өссөн байна. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгж, амьдарч байгаа айл өрхүүдэд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулгүй байдлыг хангуулах нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжүүлж эхлээд байна.
Нэгдсэн ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийж, хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, иргэдэд гэр хорооллын гамшгаас хамгаалах, галын аюулгүй байдлыг хангуулах талаар сургалт зохион байгуулж, хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа явуулж байгаагаас гадна  гэр хорооллын гудамж замуудад байнгийн мэдээлллийн самбар байрлуулж  байгаа юм.
Мөн энэхүү нэгдсэн ажлын үеэр гэр хорооллын гудамж хоорондын зай хэмжээ алдагдсан нийтийн эзэмшлийн гудамжийг нарийсгасан байдал, зам гарцыг хааж мухар гудамж гаргасан, өндөрлөг газар болон гуу жалганы ирмэг дээр буусан айл өрхөд шуурхай албаны автомашин очих боломжгүй болсон зөрчлүүдийг арилгуулж, айл өрхүүдийн цахилгаан ашиглалтын аюулгүй байдлыг хангуулан, цахилгаан эрчим хүчний ашиглалт, угсралтын буруугаас гарсан галын тоо, хохирлыг  бууруулах  арга хэмжээг авч ажиллах юм.  Нийслэлийн засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа энэхүү нэгдсэн ажлын хүрээнд  5 дугаар сарын 28-нд “Гамшгаас урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ. 

URL:

Сэтгэгдэл бичих