Японд цацраг идэвхт бодис алдагдсаны улмаас хүмүүс хордлоо
Тэдний уламжилснаар зургаан судлаач 1.7 миллизиверт хэмжээтэй цацраг идэвхт бодист хордсон болохыг арлын орны Атомын эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд тогтоосон байна. Мужийн засаг захиргааны төлөөлөгч өчигдөр мэдэгдэхдээ “Пүрэв гаригийн орой судалгааны төвд цацраг идэвхт бодис алдагдсан. Үүний уршгаар зургаан судлаач хордсон. Тэдний биеийн байдал харьцангуй сайжирсан” гэжээ.
Японд 1.6 миллизиверт цацраг идэвхт бодис хэвийн хэмжээнд тооцогддог. Судалгааны төвийн лабораторид цацраг идэвхт бодис алдагдах үед 24 ажилтан байсан аж. J-PARC нь 55 ажилтантай Японы цөмийн протоны судалгааны томоохон төв юм.
Тус улсын Атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид судалгааны төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаж цацраг идэвхт бодисын хэмжээ хэвийн байгааг тогтоосон байна. Гэвч цацраг идэвхт бодис ямар шалтгаанаар алдагдсаныг мэдэгдсэнгүй.
Японы Шинжлэх ухааны сайд Хакүбин Шимомүра иргэдэд хандан “Албаныхан цацраг идэвхт бодис алдагдсан хэргийг хяналтдаа авсан. Одоо айх аюул байхгүй” гэжээ.
/time.mn/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сколько стоит рексатал
рексатал цена инструкция по применению
рексатал 500 инструкция по применению
цена
рексатал 500 цена отзывы
рексатал развод или нет