16 насаар дүү охиныг эхнэрээ болгосон адтай эр

Монголын сайхан залуусын тоонд зүй ёсоор багтдаг хүн бол УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү юм.

Тэрбээр энэ зургийг 1992 онд буюу одоогоос 21 жилийн өмнө татуулжээ. Хилийн цэргийн 032 дугаар ангид тэрбээр 1992-1993 онд эр цэргийн алба хаасан.

Энэ хүн бол жүжигчин Түвшинхүүгийн аав. Түүний аав хөгжмийн зохиолч, удирдаач Д.Мөнхзаяа гэж эрхэм бий. Тэрбээр аавынхаа тухай “Миний аав хөгжмийн зохиолч хүн л дээ. Намайг гурван настай байхад төгөлдөр хуур зааж өгч байсан. Тэр утгаараа би хөгжим их сонирхдог. Ер нь ямар ч хөгжим байсан эвтэйхэн тоглочихно шүү” хэмээн дурсчээ.

Түвшинхүү  таван хүүтэй айлын том нь . Аав нь айхавтар хүн байсан болохоор багад дэвтэр байнга шалгадаг байсан гэдэг.  Бүр наймдугаар ангид орчихсон байхад ч хичээл шалгадаг хэвээрээ байсан тухай тэрбээр хожим дурссан байдаг. Тэрбээр энэ тухайгаа “Дэвтэр дээрээ буруу бичсэнээ баллаж, сохлох нь байтугай ганц илүү зураас зурсан байх юм бол “Өө энэ муухай биччихсэн байна, тийм ээ” гээд инээж байгаад л урчихна. Дараа нь “За миний хүү ахиад сайхан хуулаад биччих” гэнэ. Тэгээд л би нэг дэвтрийг ямар ч алдаагүй болтол нь хэд дахин хуулж бичнэ дээ. Миний аав намайг ингэж л хүмүүжүүлсэн. Үүнийх нь ачаар би аливаад хариуцлагатай хандаж сурсан. Мөн хүнд бялдуучлах муухай зангаас асар хол явахыг л ой тойнд минь ортол ойлгуулж өгсөн. Яг аавынхаа энэ шугамаар охиноо хүмүүжүүлнэ гэвэл би хайрлаад чадахгүй юм шиг байна лээ” гэжээ.

Түүний араас хошуурах олон бүсгүй бий. Гэвч тэр эхнэр охины хамт амьдардаг бөгөөд гэр бүлдээ үнэнч байхыг эрхэмлэдэг гэнэ.






Эхнэрээ “Миний охин” гэж дууддаг. Учир нь түүний эхнэр өөрөөс нь 16 насаар дүү.



Гадаад төрхөөсөө болоод ихэвчлэн түүхэн кинонд баатар эрийн дүр бүтээдэг. Гэвч түүнийг “Парисын Дарь эхийн сүм” жүжигт тоглуулаагүй хэмээн найруулагч Наранбаатарт гомдож явдаг тухай шар хэвлэлүүдээр нэг хэсэг бичиж байв. Тэрбээр Квазимодогийн  дүр бүтээхийг үнэхээр хүсч, шатаж явсан ч харамсалтай нь талаар өнгөрсөн талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.





Тэрбээр жүжигчнийхээ уран чадварын тухай “2003 онд тайзнаа дахин тавигдсан Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн ерөнхийлөгч Фан Вальтерийн дүрд тоглосон. Үүний дараа урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач Н.Батсайхан гуай  нэгэн сонинд шүүмж бичихдээ “Одоо энэ хүн жүжигчин болжээ” гэсэн утгатай сайхан үгсийг бичсэн байсныг уншаад дотроо их баярлаж байсан. Тэрнээс биш энэ л  яг боллоо доо гэсэн дүр байдаггүй юм аа” гэжээ.


Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих