Холбогдох талуудтай яриа хэлцэл хийхэд бэлэн байгаагаа БНАСАУ мэдэгджээ

bf34fa02ef180554bigЖүн Шин Агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 1-р нарийн бичгийн дарга Ким Чен Уны тусгай элч, Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Чое Рюн Хе БНХАУ-д айлчлах үеэр, холбогдох улс орнуудтай зургаан талт хэлэлцээг оролцуулсан яриа хэлцэл хийхэд БНАСАУ бэлэн гэдгээ мэдэгджээ. Үүнийг нь Олон улсын хамтын нийгэмлэг нотолсон байна.

Хятадын Төв Телевиз БНСУ-ын хэвлэлийн мэдээг иш татан тэмдэглэхдээ, БНАСАУ зургаан талт хэлэлцээг дурдсан явдал нь нотлууштай зүйл, тус орны холбогдох үйл ажиллагаанд үргэлжлэн нягт анхаарал хандуулах болно гэж БНСУ-ын албан тушаалтан хэлсэн гэжээ.

24-ний өдөр, ОХУ-ын Гадаад хэргийн яам тэмдэглэхдээ, БНАСАУ-ын энэхүү идэвхтэй байр суурь нь нотлууштай, зургаан талт хэлэлцээ зэрэг яриа  хэлэлцээрээр дамжин асуудлыг зохицуулахыг ОХУ цаг ямагт баримталсаар ирсэн гэжээ. Харин Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юшихиде Суга хэлэхдээ, БНАСАУ яриа хэлцэл хийх тухай санаагаа илэрхийлсэн нь нааштай тохио, Япон Америк болон БНСУ зэрэг холбогдох улс орнуудтай нягт хамтран ажиллах болно гэжээ. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчийн алба Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар гаргасан Хятад улсын гарамгай хүчин зүтгэлийг ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун сайшааж байна хэмээн тэмдэглэжээ.

БНСУ-ын “Херауд” сонин, зургаан талт хэлэлцээний гол чухал оролцогч болохын хувьд, Хятад улс Солонгосын хойгийн хөшүүн байдлыг арилгахын төлөө чухал үүрэг гүйцэтгэж ажиллаж байна гэж онцолжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих