ОХУ-ын Умард Кавказад дэлбэрэлт болов

3e89019d98c1cea4big25-ны өдөр ОХУ-ын Умард Кавказын Дагестаны төв Махачкала хотод Дотоод явдлын яамны ойролцоо амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 1 хүн эндэн 14 хүн шархадсаны 5 нь цагдаа байна. 5-р сард гурав дахь удаа терроризмын хэрэг гарч байгаа нь энэ юм.

Дагестаны Дотоод явдлын яам уг мэдээллийг нотлон, нэг эмэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлж амиа хороолоо гэжээ. ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хорооны шалгаснаар, 25-тай амиа золиослогч гадаадын террорист зэвсэгт бүлэглэлийн дэмжигч байсан бөгөөд тухайн бүлэглэлийн хоёр ч гишүүнтэй гэрлэж байжээ.

\Сарантуяа орчуулав.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих