Шүүх Ерөнхий сайдыг хууль зөрчсөн гэлээ

923cf83c64776cfdbigӨнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд болсон Засгийн газар ээлжит хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Чулуунбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарыг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Харин Ц.Нанзаддорж өөрийг нь хууль бусаар ажлаас нь халсан хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хариуцагчаар татсан уг шүүх хурал болж шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангах шийдвэр гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Нанзаддоржийг ажилд нь эргүүлэн тавих захирамж гаргажээ.

Б.Номин

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих