Хуурамч Psy Каннын кино наадамчдыг хоёр хоног молигоджээ

s19042908Францын Канн хотноо болдог алдарт кино наадам энэ жил дуулианаар дүүрэн үргэжилсээр байна. Каннын кино наадмын үеэр 2 сая еврогийн үнэт эдлэл хулгайлагдаж, найруулагч руу гэмт этгээд буудсны зэрэгцээ Өмнөд Солонгосын дуучин Psy гэсэн этгээд нь хуурамч байж таарлаа.

Хоёр хоногийн турш Гангнам Стайл-ийн эзэн гэгдэж олон хүнтэй зураг даруулж, од болон гялалзсан эр жинхэнэ Psy биш байж таарчээ. Хуурамч Psy кино наадмын зохион байгуулагч, оролцогчдыг үнэмшүүлэхийн тулд өндөр үнэтэй Martinez зочид буудалд буудалласан байж.

Өөрийгөө Psy хэмээн танилцуулж явсан эр үнэндээ франц үнэмлэхтэй, 34 настай Дени Кара гэгч болохыг илрүүлжээ. Дени Кара өөрийгөө нэрт дуучин төстэй гэдгийг сайтар мэдэж байсан тул Каннын кино наадмаар олныг молигодохоор урьдаас бэлтгэн хүлээж байсан аж.

Өөрийг нь дууриагч этгээд Каннд оччихоод буй талаар Psy ч удалгүй олж мэджээ. “Каннын кино наадамд би очсон гэсэн. Түүнд мэнд хүргээрэй” хэмээн жинхэнэ Psy твиттертээ бичсэн байна. Одоогоор жинхэнэ Psy Сингапурт тоглолтоор яваа гэнэ.

Харин хуурамч Psy-д яг ямар шийтгэл ногдуулах учиртай талаар мэдээлэл алга. Ямартай ч түүнийг зүгээр орхихгүй биз ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих