Сирийн асуудлаарх олон улсын хуралд Сири оролцоно

20130515_siriaСирийн асуудлаарх олон улсын хуралд оролцохоо Сирийн засгийн газар зарчмын хувьд зөвшөөрлөө гэж Оросын ГХЯ-ны төлөөлөгч 24-ний илэрхийлснийг RT телевизийн Араб хэлний суваг мэдээллээ.

Оросын ГХЯ-ны төлөөлөгч А. Лукашевич 24-ний өдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ОХУ, АНУ улсаас санаачилсан Сирийн асуудлаарх олон улсын хуралд Сирийн засгийн газар оролцохоо зарчмын хувьд зөвшөөрсөн. Өнөөгийн хямралыг улс төрийн аргаар зохицуулах арга замыг Сирийн ард түмэн өөрсдөө сонгоно гэсэн зорилтын дагуу Сирийн засгийн газар ийнхүү шийдвэр гаргасан гэжээ.

Түүнчлэн Сирийн сөрөг бүлгийнхэн хэлэлцээ хийхийн угтвар нөхцөлөө баримталсаар байгааг Лукашевич шүүмжилж, сөрөг хүчнийхэн завшааныг орхилгүй даруй түргэн хэлэлцээний баг бүрдүүлж, угтвар нөхцөл заалтгүйгээр хуралд оролцохыг уриалсан байна.

\У.\ CHINA RADIO


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих