Цалингаа нэмүүлэхээр “Петро Чайна” компанийн ажилчид ажил хаяжээ

1ec4dc90d06e07416dc0b9e7287d0026_x3 Дорнод аймагт газрын тос олборлодог “Петро Чайна” компанийн монгол ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлажээ. Тус компанийн ажилчид цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хоногоо багасгах хүсэлт удаа дараа тавьсан ч удирдлагууд нь анхаарал хандуулаагүй гэх шалтгаанаар ийнхүү ажил хаясан байна.

“Петро Чайна” компанийн монгол ажилчдын цалин “Оюутолгой”-н ажиллагсадтай харьцуулахад маш доогуур тул зайлшгүй нэмэх шаардлагатай хэмээн үзжээ. Тус компани өдөрт 4000-5000 баррель түүхий газрын тос урд хөрш рүү гаргадаг байна. “Петро Чайна” компанийн монгол ажилчид 40 хоногт 300-400 ам.долларын цалин авдаг аж.

Б.Заяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих