Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний ээлжит дээрэм


Баянзүрх дүүргийн XII  хороонд байрлах Ботаникийн цэцэрлэгийн газраас Хууль зүйн яамныхан хумсалсаар шийджээ. Учир нь уг цэцэрлэгийн 0.5 га газрыг шүүхийн цогцолбор барих нэрийдлээр булаахаар албан тоотоо аль хэдийнэ ирүүлжээ. Үүнийг нь Ботаникийн хүрээлэнгийн удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй хэмээн хариу мэдэгдэл явуулсан ч Хууль зүйн яамныхан хүч түрэмгийлэн кадастрын зураг төслөө хүртэл хийгээд эхэлчихэж. Өмнө нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг эрх мэдлээрээ далайлган булаасан билээ. Тэгвэл түүний шунахайрлын ээлжит бай нь Баянзүрх дүүргийн иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг, ногоон байгууламж бүхий Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болох нь. Хэдийгээр тус цэцэрлэгийн ажилчид үүнийг эсэргүүцэж байгаа ч эрх мэдэлтний өмнө хүчин мөхөсдөж байгаагаа нуугаагүй. Хууль зүйн сайдын бусдын газрыг булаадаг увайгүй үйлдэл хэзээ дуусахыг хэн ч таашгүй. Магадгүй маргааш  танай хашааны газрыг авна гээд албан бичиг ирвэл гайхалтгүй  юм шив.


Ц.Анир


URL:

Сэтгэгдэл бичих