Дэлхийн эдийн засгийн эрсдэл арилаагүй

cf01ea5d2583bc11big  Дэлхийн эдийн засгийн буурах эрсдэл бүрмөсөн арилаагүй. Дэлхийн эдийн засгийн өсөлт тааруухан байгаа бөгөөд 2013 онд эдийн засаг 2.3% нэмэгдэх төлөвтэй байна гэж НҮБ-аас 23-нд нийтэлсэн “2013 оны дэлхийн эдийн засгийн байдал ба зорилт” оны дунд үеийн шинэ тайланд тэмдэглэжээ.

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн үйл хэрэг хариуцсан газар мөн өдөр тайлан нийтлэх хурал хийжээ. Дэлхийн эдийн засгийн судалгааны төвийн дарга Хун Пинфань хэлэхдээ, оны эхний хагаст дэлхийн эдийн засгийн байдал зохих хэмжээгээр сайжирч, эдийн засгийн буурах эрсдэл, тогтворгүй хүчин зүйл багассан хэдий ч бүрмөсөн арилаагүй. Цогц эдийн засгийн хувьд дэлхийн эдийн засгийн өсөлтөд тодорхой ахиц илрээгүй гэжээ.

Уг тайланд тэмдэглэхдээ, Азийн бүс нутаг, зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засаг 2013 онд дунджаар 6.1% хурдтай нэмэгдэж, үүний дотор Хятад улсын эдийн засгийн өсөлт 7.8% хүрэх төлөвтэй байна гэжээ.

\У.\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих