Террорист үйл ажиллагааны хөрөнгийг царцаах шинэ тогтоол гаргана

images40404040Хятад улсын терроризмын эсрэг хуулийн холбогдох заалтын дагуу Хятадын төрийн зөвлөлийн хууль тогтоох салбар саяхан террорист үйл ажиллагааны хөрөнгийг царцаах тухай хяналтын арга бодлогын талаар санал хураалаа. Террорист үйл ажиллагааны бүлэглэл, террорист үйл ажиллагаанд оролцогсдын нэрсийг Нийгмийг аюулаас хамгаалах яам нэгдсэн журмаар зарлаж, түүнчлэн террорист үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө мөнгө буюу бусад эд материалыг царцаах шийдвэр гаргах юм. Терроризмын эсрэг тусгай мэргэжилтэн сурвалжлагчид хэлэхдээ, энэхүү арга бодлого нь терроризмтой тэмцэх гол зангилаа юм. Гэтэл голдуу хууль ёсны санхүүгийн байгууллагад чиглэсэн тул цаашид “далдаар хөрөнгө хуримтлуулах” зэрэг зохион байгуулалтаас террорист үйл ажиллагаанд хөрөнгө санхүүжүүлэхийг үр ашигтай таслан зогсоох хэрэгтэй гэлээ.

Санал авах мэдэгдлийн бичигт тэмдэглэхдээ, Хятадын хууль ёсоор байгуулагдсан санхүүгийн байгууллага, санхүүгийн бус онц байгууллагын зүгээс террорист үйл ажиллагааны бүлэглэл, террорист үйл ажиллагаанд оролцогсдын хөрөнгө мөнгө, бусад эд материалын зүйлийг тэр даруйд нь царцаах хэрэгтэй. Аливаа байгууллага, хувь хүн террорист байгууллага, террорист этгээдэд хөрөнгө мөнгө, эд материал хангах буюу хандивлаж болохгүй. Террорист байгууллага, террорист үйл ажиллагаанд оролцогсдод ямар нэгэн хэлбэрээр эд материалын туслалцаа, үйлчилгээ үзүүлж болохгүй гэж заажээ.

Эдүгээ Хятад улс нийгмийг аюулаас хамгаалах, зэвсэгт цагдаа , чөлөөлөх армиас бүрдсэн терроризмийн эсрэг хүчинтэй, бүх шатны засгийн газар бүх салбарыг хамарсан терроризмийн эсрэг системийг бүрдүүлж чадсан. Террорист ажиллагааны хөрөнгийг царцаахтай холбоотой тусгай журмын талаар Хятадын орчин үеийн олон улс судалгааны хүрээлэнгийн терроризмтай тэмцэх мэргэжилтэн Ли Вэй хэлэхдээ, энэ бол терроризмийн эсрэг хэлбэрийг бүрдүүлэхэд Хятадын тулгарч буй асуудал гэжээ.

Эдүгээ манай улс терроримзийн үйл ажиллагааны заналхийлэлтэй тулгарсаар байна. 4-р сарын 23-д Шинжааны Кашкарын Марал баш Сяньд террорист үйл ажиллагаа болсон, хилийн чанадаас зүүн туркистаны хүчин удаан хугацааны турш хилийн дотоодод өдөөн хатгалга явуулж, террорист, хэт даврагчдыг өөгшүүлсээр ирсэн. Хэдийгээр бидний терроризмийн заналхийлэл дэлхийн бусад орны адил аюултай төвшинд хүрээгүй ч түүний онцлог, онцгой байдал зэрэг нь үндэсний аюулгүй байдалд хэзээ ч хор хохирол учруулж мэдэхээр байна.

Олон улсын туршлагаас харахад террорист байгууллагын хөрөнгө хуримтлуулах гол зам бол санхүүгийн байгууллагыг ашиглан мөнгө угаах явдал болоод байна. Америкийн 9-р сарын 11-ний хэргийн дараа терроризмийн эсрэг хуулийг тус улс баталсан.2001 оны 9-р сарын 28-д НҮБ-ын аюулгүйн зөвлөл 1373 тоот шийдвэр гаргаж, бүх гишүүн орнууд террористуудын хөрөнгийг царцаах буюу тэдгээр байгууллагуудад үйлчилдэг хэсгүүдийн хөрөнгийг битүүмжлэхийг шаардсан. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд эрүүгийн мөрдөн байцаах салбаруудтай нягт хамтран ажиллаж, баримт цуглуулахад туслах хэрэгтэй гэсэн байна.

НҮБ-аас гадна ОУВС, дэлхийн банк санхүүгийн үйл ажиллагааны онцгой хэсэг зэрэг олон улсын шинжтэй байгууллагууд олон улсын хэмжээнд терроризмийн эсрэг санхүүгийн үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэжээ.

Ли Вэй хэлэхдээ, терроризмтай тэмцэх ажилд санхүүгийн байгууллага террорист этгээдийн хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг таслах, хөрөнгө мөнгөний урсгалыг хянахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ удаа хуульд нийцсэн байгууллагын гараар дамжсан терроризмтай холбоотой хөрөнгийг яаж шийдвэрлэх талаар ил тод санал хураан ярилцжээ. Дараагийн алхамд терроризмтай холбоотой хөрөнгийн өөр янз хэлбэрийг хэрхэн хянах талаар хэлэлцэнэ гэжээ.

Терроризмоос сэргийлэх, шийдвэрлэх, таслан шийдэх гурван том алхмын дунд терроризмыг эсэргүүцэх санхүүгийн арга хэмжээ нь голдуу сэргийлэх алхамд багтах болно. Ли Вэй хэлэхдээ, Хятад улс терроризмыг эсэргүүцэх санхүүгийн арга хэмжээний талд нэгэнт чанга хатуу байр суурьтай болж байна. Үүнд терроризмыг эсэргүүцэх санхүүгийн арга хэмжээн дэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөнгө угаахын эсрэг идэвхтэй арга хэмжээ авах зэргээр илэрч байгаа юм гэжээ.

china radio


URL:

Сэтгэгдэл бичих