Утасгүй интернэтийн ”Кевико” -г ШӨХТГ шалгана

c5835dd458e12e72originalУтас­гүй холболтын WiFi технологиор үйлчилгээ үзүүлдэг “Кевико” компа­нийг Харилцаа холбооны зохицуулах хороо ШӨХТГ-т шалгуула­хаар ханджээ. Интернэ­тийн үйлчилгээ эрхэлдэг 43 компанийн үйл ажил­лагааг шалгах үеэр “Ке­вико”-той холбоотой нилээд хэдэн зөрчлийг ил­рүүлсэн байна. Тод­руул­бал, тус ком­пани ижил төрлийн бусад үйл­чил­гээ эрхлэгчдийн ажил­лах боломжийг шууд хааж, интернэтийн хурдыг эрс бууруулж байгааг тогтоожээ.
Холбогдох журамд уг төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ нэг үүрт нэг суваг ашиглаж болох ту­хай заасан байдаг бол “Кевико” компани үүр тус бүрт 3-5 суваг ашиглаж байжээ.
Энэ нь зах зээ­лийн өрсөлдөөнд харшилж байна гэж үзээд шалгуу­лахаар болсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих