13 настай охиныг биеийг 10 мянган төгрөгөөр үнэлсэн Вьетнам засварын газрын иргэдийг хүний наймааны хэргээр баривчиллаа

novshГадаадын бүхэн сайн гэдэг туйлширсан үзлээс болж, манайд Вьетнам засварын газар бороо дараах мөөг шиг олширсон

билээ. Гэвч эдгээр газруудын ард чухам юу болж, ямархан хэрэг мандаж байдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Бид Вьетнам засварын газрын ард  биеэ үнэлэл үүрлэж, хар тамхи дамлагдаж байгаа талаар тодорхой баримттайгаа дэлгэж байсан бөгөөд үүнээс хойш иргэд ч Вьетнам засварын газар гэж ямархуу гэмт хэргийн үүр уурхай байдаг талаар мэдээлэлтэй болсон.

 

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг хүний наймааны хэргээр баривчилсан байна. Авто засвар ажиллуулдаг вьетнам иргэд нэр бүхий монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидод шан харамж өгөх нэрээр бэлгийн харьцаанд ордог байсныг цагдаа нар илрүүлсэн байх юм.

 

Түүгээр ч барахгүй мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг хүртэл 10 мянган төгрөгөөр ашигласан болох нь тогтоогджээ. Ийнхүү бузар булай хэргийн хийсэн Вьетнам засварын газруудыг нь нэрлэвэл, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан”, Чин-гэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” гэх компанийн ажилтнууд нь байж.

 

Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очиртооройт” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг вьетнам иргэд байжээ.

А.ГАНАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих